Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0434

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.У******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн иргэн Ц.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шиймтгэлийг нөхөн тооцуулах тухай өргөдөл Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гаргасны дагуу нягталж үзээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын нөхөн тооцох программд бүртгэж, иргэн Ц.*******ийн 1998-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцож, 3 жилээр баталгаажуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 1997 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцож, тэтгэврийг тус хэлтэст өргөдөл өгсөн өдрөөс эхлэн шинэчлэн тогтоохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн шаарлагыг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.У******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 624 дугаар албан бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу
Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 1997 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцож, тэтгэврийг тус хэлтэст өргөдөл өгсөн өдрөөс эхлэн шинэчлэн тогтоохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Ц.*******ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан 1997 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцож, тэтгэврийг тус хэлтэст өргөдөл өгсөн өдрөөс эхлэн шинэчлэн тогтоохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ