Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/04872

 


 

2024 10 01 184/ШШ2024/04872

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 6-124 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /ибд:*******/-ын хүсэлттэй

 

Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Л.******* би 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №53 дугаар тушаалаар тус үйлдвэрийн хөрөө рамд нормчиноор шилжин ажиллаж байсан. Тус ажилд нийгмийн даатгалын шинэ хууль үйлчилж эхлэсэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Би өөрийнхөө ажиллаж байсан талаарх баримтыг архивын газраас шүүлгэхэд гарч ирэхгүй байна. Иймд намайг 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэгдэл дундын үйлдвэрийн хөрөө рамд нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Л.******* миний бие өмнө нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэрт тракторчингоор ажиллаж байгаад 1990 оны 05 сарын 05-ны өдрөөс хөрөө рамд нормчноор ажиллах тушаал гарсан. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 04 сарын 10-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тракторчиноор ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаал олдсон. Уг тушаалын үндэслээд ажилласан хугацааг тооцож болно гэж нийгмийн даатгалын байцаагчаас хэлсэн. Харин түүнээс хойшхи хөрөө рамд нормчиноор ажилд орсон тушаал байгааа боловч гарсан тушаал гарч ирэхгүй байгаа учраас шүүхээр энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгож ир гэсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр тухайн үед байсан боловч би өөрөө олж авч чадаагүй, биднийг ажиллаж байхад 1994 оноос хойш тус хөрөө рамыг хувьчилж, компани түрээслэн ажиллуулу байхдаа бидний бичиг баримтыг устгаж үгүй хийсэн гэсэн. Одоо ямар ч бичиг баримт олдохгүй байгаа. Миний ажилд томилсон тушаал, хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн ажилласан хугацааг тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан баримтуудын тухайд

 

Нэхэмжлэгч Л.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын оршин хаягын тодорхойлолт, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1394 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №86 дугаар Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №53 дугаар Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, гэрч Ч.Хандсүрэн, Ш.Цэнд нарын тодорхойлолт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот Булган аймгийн архивын тасгын тодорхойлолт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 тоот Булган аймгийн архивын тасгын Л.*******ын 1986-1989 онуудын цалингийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8793 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Ш.Цэнд, Ч.Хандсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоохоор заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Л.******* нь 1990 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамын нормчноор ажиллаж байсан болох нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1394 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №86 дугаар Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын ажилд томилох тухай тушаал , 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №53 дугаар Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, гэрч Ч.Хандсүрэн, Ш.Цэнд нарын тодорхойлолт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13 тоот Булган аймгийн архивын тасгын тодорхойлолт, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 тоот Булган аймгийн архивын тасгын Л.*******ын 1986-1989 онуудын цалингийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8793 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Ш.Цэнд, Ч.Хандсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.*******ыг 1990 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамын нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /ибд:*******/-ыг 1990 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамын нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН