| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0119/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 20170877 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар *******,*******,*******,*******, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “” хадны урд талын шороон замд УНҮ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “” хадны урд талын шороон замаар баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй Т.Приус маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1, 1.5, 2.7а-д тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.гийн эзэмшлийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 3,863,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “Би Тэрэлжид амралтын газар ажиллаж байсан. Эхнэр залгаад “ах ирсэн, чам дээр очно гээд байна” гэсэн. Ах, дүү нар ирээд ганц, хоёр шил архи ууцгаасан. Тэгээд бид хэд ууж байсан архиа дуусаад дэлгүүр орж архи нэмж авах гэсэн боловч хаалттай болохоор нь өөр амралтын газраас архи авах гээд явж байгаад онхолдсон. Замын хажуу талын ховил руу дарсан чинь тэр чигээрээ годройтоод явсан. Ертөнцийн зүгээр бараан хойноос зүүн урд зүг рүү явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэднэ. Ах, дүү нар ирээд баярлаж, хөөрөөд машин барьсан. Тээврийн хэрэгсэл манай хүргэн ах гийн машин байсан. Би өөрийнхөө машиныг, эмчилгээнд 1,200,000 төгрөг өгсөн. Бариа засал 14 хоног хийлгэсэн. Өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.гийн өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой *******оос нөхөр , нөхрийн дүү Мөнхцэцэг тэдний 3 хүүхэд гээд зургуулаа*******т ирээд гэрээрээ орчихоод орой 21 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид ажил хийж байгаа нөхрийн дүү Мөнхцэцэгийн дүү *******ийн ажил дээр очсон. Тэнд очоод *******, , Мөнгөнцэцэг болон *******тэй хамт ажилладаг эхнэр, нөхөр хоёртой нийлээд 0,75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусангуут шөнө 1 цагийн үед ******* манай нөхрийн эзэмшлийн УНҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр хойд талын суудал дээр Мөнгөнцэцэг, *******ийн хүү, манай нөхөр, хамт архи уусан эмэгтэй, эрэгтэй 2 гээд нийт 7 хүн машинд суугаад архи авах гээд мэлхий хадны дэргэдэх дэлгүүр ороход хаалттай байхаар нь цаашаа Болор амралтын газар орох гээд мэлхий хадны урд талын шороон замын хувил дээгүүр явж байснаа гэнэт ******* жолоогоо зүүн талруугаа дарангуут машин онхолдсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би “” амралтын газар ажлаа хийж байгаад орой 23 цаг 40 минутын үед ажлаас буугаад манай ажлын газрын нярав ******* ахын эхнэр хүүхэд нь ирчихсэн гэхээр нь би ******* ахын гэр рүү яваад очтол ******* ах түүний эхнэр, ******* ахын хадам ах нь, эхнэр нь манай галч нар нь хамт сууж байсан. Тэгээд бид 6 юм яриад сууж байсан ба ******* ах 1 шил 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж ирээд бид 6 тэр архийг юм ярингаа хувааж уугаад нэлээн удсан бараг 00 цаг өнгөрч байхад ******* ах дэлгүүр явна гээд хадам ахынхаа саарал өнгийн приус 11 маркийн машиныг бариад урд талын суудал дээр ******* ахын хадам эгч нь суугаад ард нь эхнэр нь хадам ахтай нь хүүхэдтэй нь суусан. бид 2-ыг харих гэж байтал хамт дэлгүүр яваад ирье гэхээр нь бид 2 хамт суугаад амралтын газраас хөдлөөд шороон замаар дээш өгсөөд хадны дэргэдэх шороон зам руу очсон ба тус замын зүүн талын эгнээгээр яваад байх шиг байсан. Ойролцоогоор 60-70 км цагийн хурдтайгаар явж байсан хараагүй. Тэгээд явж байгаад ******* ах гэнэт рүлээ зүүн гар талруугаа огцом дарчихсан. Гэтэл машин онхолсон машин 2 удаа бүтэн эргээд 4 дугуй дээшээ хараад зогссон. Тэгээд би машинаас гарах гэтэл гарчихсан “хурдан гараарай” гээд орилсон. Зарим нь хаалгаараа гарсан байх. ******* ах машинаас шидэгдээд гарчихсан машинаас ертөнцийн зүгээр баруун хойшоо ойролцоогоор 10-15 метрийн зайтай хэвтэж байсан. ******* ахын эхнэрийг аваад замын машинд суугаад эмнэлэг рүү явсан, би ******* ахын хүүхдийг нь аваад хойд барилга руу явсан. Тэнд очоод түргэн дуудтал дуудлагыг чинь авсан одоо машин очиж байгаа гэж хэлсэн. Машины хажууд ******* ах, хадам ах нь эхнэртэйгээ үлдсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №08шэ/239 дүгээр:
/хх-ийн 68 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторын хийсэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №4504 дүгээр:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “ ******* ******* 43 эр” гэж хаягласан цусанд 1.7 промилли спиртын агууламж илэрч байна.
2. Цусан дахь 1.7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 74 дүгээр тал/
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Х.Дэмчигийн гаргасан:
/хх-ийн 98 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 16-21 дүгээр тал/
Автомашин техникийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 103-104 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 118 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 119 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 120 дугаар тал/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 121 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 119/
Шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангиллын 617484 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01478168 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Т.д буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ