Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/04666

 

 

 

 

 

1/ШШ/04666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух,  Д******* Б******* /Регистрийн дугаар ШБ6801/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, дүгээр байр, *******4 тоот хаягт оршин суух,  Т Б /Регистрийн дугаар ФЖ8*******0909/-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг оны дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, оны дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б /Ү№/,

Хариуцагч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ч.Бын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Иргэн Ж.Б******* миний бие оны дугаар сарын 02-ны өдөр төрсөн дүү Ж.Г дамжуулан Б******* дүүргийн 2 дугаар хороо, хотхон гудамж, байр тоот, мкв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, нэг өрөө орон сууцыг иргэн Б.Г, Д.Г нараас ,, төгрөгөөр худалдан авсан.

 

Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд Д.Г нь гэрчилгээг гаргаж өгнө гэж явсаар бидэнд мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр онд гэрчилгээг гаргуулж аваад ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан байсан. Ингээд зээлийн өрөнд манай байрыг хураалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаанд оруулсан байхад нь 23 оны дугаар сарын 16-ны өдөр 3*******,, төгрөг дахин төлж байраа худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан.

 

Үүнээс хойш миний төрсөн ах Ж.Б нь байранд 3 жил гаруй амьдарсан, тэгээд бусдад улмаар түрээслүүлж байгаад хүү Б.Ч маань мөнгөний хэрэг гарч бусдад худалдахаар болсон. Гэвч өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан учраас худалдан борлуулах боломжгүй бөгөөд Д.Гоос гэрчилгээгээ удаа дараа шаардахад элдэв тайлбар хэлж, хүнд зараад өгье гэж хэлээд алга болсон. Энэ хугацаандаа одоо байр худалдаж авсан гэх Ж.О манай байранд оруулсан байсан бөгөөд миний бие Монгол улсад байгаагүй, ихэвчлэн -д ажиллаж амьдарч байсан учраас энэ асуудлаар хөөцөлдөх боломж байгаагүй юм.

 

Ж.Оюунд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Б******* дүүргийн 2 дугаар хороонд манай байр байдаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхэд 23..29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг 23.01.*******-ны өдөр хэлэлцээд минйи бие -д байсан учир буцаасан. байгууллагад гомдол гаргасан боловч иргэний шүүхээр шийдүүлэх ёстой гэсэн хариу өгсөн.

 

Тухайн орон сууцанд амьдарч байсан Т.Б байрнаас гарчихсан гэх боловч үүнийг нотлох зүйлгүй байхаас гадна түүний эзэмшлийн эд хогшлын зүйл байранд байна. Тэдгээр эд хогшлоо авахгүй байгаа нь орон сууцанд байгаа гэх нөхцөл байдал гэж харагдаж байна. Хариуцагчийн тайлбараар тухайн байрны хаалганы түлхүүрийн голыг нэхэмжлэгч өөрөө сольчихсон учир авч чадаагүй гэж байна. Үүнээс үзэхэд тэрээр үүнээс өмнө байнга тэнд амьдарч байсан байх ба энэ тайлбараа нотлох ямар нэгэн баримт ирүүлсэнгүй.

 

Байранд нэг хөргөгч, ширээ сандал, хагас угаалгын машин, духовка, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг, хөнжил зэрэг эд зүйлийг үлдээсэн байсан, эдгээр эд зүйлээ ав гэж Ж.О утас руу руу залгасан. Тэгэхэд Т.Б утсыг авсан, түүнд эд хогшлоо аваарай гэхэд гаргаж хаявал дэмий шүү гэж заналхийлсэн. Хэнийх болох нь мэдэгдэхгүй эдгээр зүйлийг гаргуулж, байрыг тэр чигт нь чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

 

Иймд Б******* дүүргийн 2 дугаар хороо, одоо 30 дугаар хороо, хотхон гудамж, байр тоот мкв Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай нэг өрөө орон сууцнаас Т.Бг албадан гаргаж, доторх эд зүйлээ авахыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие Төмөр овогтой Б нь 23..-ны өдөр Ж.Оюун найздаа мөнгө зээлдүүлж, энэ мөнгөнийхөө хүүнд Б******* дүүргийн 30 дугаар хороо, байр, тоот орон сууцанд нь амьдрахаар харилцан тохиролцож ..-ны өдрийг хүртэл тус байранд амьдарч байсан нь үнэн. Ингээд найз Ж.Оюунаас ..0*******-ны өдөр мөнгөө аваад ..-ны өдөр тус байрыг суллаж, өөрийн нэр дээрх Б******* дүүрэг ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, *******4 тоот орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд үүнээс хойш нэхэмжлэлд дурдаад байгаа байранд оны 6 сараас хойш амьдран суухгүй байгаа тул өөр хэн тэнд амьдарч байсныг мэдэхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б******* нь надтай нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, 6 сараас хойш хөдөө явж байгаад тэнд байгаа эд зүйлээ авмаар байна гэж Ж.Оюунтай ярьсан чинь цоожны голыг нь сольсон байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эд зүйлийг авч чадалгүй өдий хүрсэн.

Тухайн байранд том, жижиг хүний 2 ширхэг унадаг дугуй, Skymedia-ийн төхөөрөмж, усанд ордог бойлер зэргийг орхисон байсныг авмаар байна, бусад эд зүйл нь минийх биш болохоор мэдэхгүй байна гэв.

 

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, орон сууц захиалан бариулах тухай гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш.Баярмагнай, Д.Г, Ж.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 23..16-ны өдөр Д.Г болон Д.Б******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Д.Б*******, Д.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх 1-, 22/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Т.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16, -21/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Т.Бд холбогдуулан Б******* дүүргийн 2 дугаар хороо /одоо 30 дугаар хороо/, хотхон гудамж, байр, тоот хаягт байршилтай, мкв орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрийн доторх эд зүйлээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь том, жижиг хүний 2 ширхэг унадаг дугуй, Скаймедиагийн төхөөрөмж, усанд ордог бойлуур зэрэг эд зүйлийг авахыг зөвшөөрч, үлдэх эд зүйл болон орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь эзэмших эрхгүй байх явдал юм.

 

4а. Нэхэмжлэгч Д.Б******* нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Б******* дүүрэг, 2 дугаар хороо /одоо 30 дугаар хороо гэх/, хотхон гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, мкв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 01*******93 дугаар бүхий гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн. /хх *******/

 

4б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, маргаж буй орон сууц нь хариуцагч Т.Бгийн эзэмшилд 2023 оны дүгээр сарын -ны өдрөөс оны дугаар сарын -ны өдрийг хүртэлх хугацаанд байсан, энэхүү хугацаанд тэрээр нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул уг эзэмшил хуульд заасны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

4в. Үүнээс үзэхэд хариуцагч Т.Б нь дээр дурдсан хугацаанд орон сууцыг хуульд заасны дагуу эзэмшилдээ шилжүүлж аваагүй боловч тэрээр оны дугаар сарын -ны өдрөөс хойших хугацаанд энэхүү орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба харин уг байранд түүний зарим эд зүйлс, тодруулбал хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг, усны бойлер, Skymedia-ийн төхөөрөмж зэрэг эд зүйлс байгаа нь тогтоогдож байна.

 

*******. Иймд Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Б******* дүүрэг, 2 дугаар хороо /одоо 30 дугаар хороо гэх/, хотхон гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, мкв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эд хөрөнгийг, хариуцагч Т.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Харин уг орон сууцанд байгаа хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг, усны бойлер, Skymedia-ийн төхөөрөмж зэрэг эд зүйлээ авахыг хариуцагч Т.Бд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.2.2, 6, 8-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******гийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Б******* дүүрэг, 2 дугаар хороо /одоо 30 дугаар хороо гэх/, хотхон гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, мкв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Т.Бд уг орон сууцанд байгаа хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, том хүний унадаг дугуй 1 ширхэг, усны бойлер, Skymedia-ийн төхөөрөмж зэрэг эд зүйлээ авахыг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2., 1.4., 1.*******., 1.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ