| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05328/И |
| Дугаар | 101/ШШ2024/04660 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04660
0 0 0/ШШ/0660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Fides tower, давхар, ******* тоот хаягт байрлах, ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Н Б /Регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар *******8*******66/-д холбогдох,
,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 0 оны 06 дугаар сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.М,
Хариуцагч Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч Энхжин инвест ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.М нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н.Б оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэг жилийн хугацаатай, хувийн хүүтэй №UB8 тоот зээлийн гэрээгээр ,, төгрөг зээлж авсан. Тэрээр уг мөнгийг төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл ,, төгрөг, хүү ,5, төгрөг, алданги , төгрөг, нийт ,8, төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна.
Мөн Н.Б нь гэрээнд заасан хаягт оршин суухгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан тул түүнийг эрэн сурвалжилсны үндсэн дээр аймгийн Цагдаагийн газрын оны дүгээр сарын 08-ны 8/80 дугаар албан бичгээр ******* дүүрэгт оршин суудаг болохыг олж тогтоосон.
онд гэрээгээр 055 УНС дугаартай машиныг авсан тул түүнд урьдчилгаа мөнгийг өгөөд машинаа буцааж авах боломжгүй, ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв машин эвдэрсэн бол тухайн үед нь захиралд мэдэгдсэн бол өөр хэрэг, энэ талаар бид захирлаас тодруулсан. Тэрээр - сарын дараа болохгүй байна гэж хэлсэн боловч үүнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй өдий хүрсэн.
Иймд харуицагч Н.Бгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл ,, төгрөг, хүү ,5, төгрөг, алданги , төгрөг, нийт ,8, төгрөг нэхэмжилсэн, үүнээс алданги болох , төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх ,, төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.
. Хариуцагч Н.Б нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-иас зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй учир хүү, алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу надад мөнгө хүлээлгэж өгөөгүй учраас энэ талаарх баримтыг нэхэмжлэгч нь гаргаж өгөхгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгчтэй .07.5-ны өдөр байгуулсан гэрээгээр 055 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ,00, төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр ,700, төгрөгийг энэ өдөр гүйцэтгэх захирал Х.Г- дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэх ,, төгрөгийг төлснөөр миний өмчлөлд машин шилжинэ гэж ойлгосон. Гэвч машины мотор эвдэрсэн учир түүний засварт ,, төгрөг шаардлагатайг захирал Х.Г-О мэдэгдэхээр утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр машинаа буцаагаад ав, би урьдчилгаа мөнгөө авъя гэсэн мессеж бичээд машиныг засварын газарт орхисон, буцааж аваагүй, одоо болтол тэдний хашаанд байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учир үндсэн мөнгө ,, төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
.. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аймгийн Цагдаагийн газрын оны 0 дүгээр сарын *******-ны 8/80 дугаар албан бичиг, тоот, Энхжин инвест ХХК-иас оны 05 дугаар сарын *******-ны өдөр Д.С, оны 0 дугаар сарын 08-ны өдөр М.М, Б.Э нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд оны 07 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан №UB8 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №UB8 тоот гэрээ /фидуци/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 0 дүгээр сарын -ны өдрийн *******/ШШ/ дугаар шийдвэр /хх -9,/,
.. Хариуцагчаас ирүүлсэн: Н.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх / зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
. Нэхэмжлэгч Энхжин инвест ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан үндсэн зээл ,, төгрөг, хүү ,5, төгрөг, алданги , төгрөг, нийт ,8, төгрөг нэхэмжилсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад алданги , төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх ,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.
. Хариуцагч Н.Б нь ,, төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
. оны 07 дугаар сарын 5-ны өдөр Энхжин Инвест ХХК нь ,, төгрөгийг, сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй, автомашин барьцаалан зээлдүүлэх,
Н.Б нь зээлийг, хүүгийн хамт, гэрээгээр тохирсон хуваарь болон хугацааны дагуу төлөх,
зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр, зээл олгох хэлбэрийг дансаар байхаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулагджээ. /хх 7/
5. Иргэний хуулийн 8 дүгээр зүйлийн 8.-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
5а. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.
5б.Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.
5в. Хариуцагч Н.Б нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь түүний өмчлөлд уг мөнгийг шилжүүлэн өгсөн болохыг нотлох учиртай.
Тодруулбал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.
6. Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь талуудын хооронд оны 07 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу ,, төгрөгийг хариуцагч Н.Бгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсний үндсэн дээр үндсэн зээлийг, гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт шаардсан шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 055 УНС улсын дугаартай, тээврийн хэрэгслийг оны 07 дугаар сарын 5-ны өдөр ,00, төгрөгөөр худалдах, хариуцагч нь урьдчилгаа ,700, төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр, үлдэх ,, төгрөгийг 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
7а. Энэхүү тогтоогдож байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн .-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7б. Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
7в. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөр ,700, төгрөгийг гэрээ байгуулагдсан оны 07 дугаар сарын 5-ны өдөр төлсөн, үлдэх ,, төгрөгийг төлөөгүй байх тул түүнийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
7г. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд оны 07 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
8. Иймд хариуцагч Н.Бгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энхжин инвест ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ,5, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
9. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5,50 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.., 6,*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
. Иргэний хуулийн дугаар зүйлийн .-т заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас ,, төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энхжин инвест ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ,5, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 5,50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энхжин инвест ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.., 9.., 9.5., 9.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хоног өнгөрснөөс хойш зохигч хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ