| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2239000000285 |
| Дугаар | 2022/ДШМ/82 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/82
Э.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Хяналтын прокурор Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлээр Э.Н-д холбогдох эрүүгийн 2239000000285 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.........................................................................................................................................................................................................................................................................................
Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн орчимд ................... Хонхорын 3-311 тоотод байрлах О.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу модон байшинд нэвтэрч “Samsung S9”, “Samsung A8” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Б-д 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-с Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: шүүгдэгч Б Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Орон байр” гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хууль бус нэвтрэлт гэж үзэж энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэжээ.
Хохирогч О.Б болон гэрч Б.Б нар нь Э.Н-г урьд өмнө таньдаггүй, бие биенийхээрээ орж гардаггүй, мөн Б.Б нь Э.Н-тай цүнх зарах, авах талаар ярьж тохиролцоогүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох гэрч Бүтэдийн “...Би хөрш айлын Э.Н-тай цүнх зарна, худалдана гэж ярьж тохиролцсон зүйл байхгүй. Би Э.Н-ыг сайн танихгүй хоорондоо харилцан ярилцаж үзээгүй, манайх тэднийх хоёр нэг нэгнийхээрээ орж гардаг ч үгүй, танихгүй улсууд байгаа юм...” /хавтаст хэргийн 40-42 хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Э.Н нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Хонхорын 3-331 тоотод байрлах О.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу модон байшинд өмчлөгчийн зөвшөөрөлгүй орж Samsung s9, samsung a8 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан О.Б-д 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Э.Н нь Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу модон байшинд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар сэм орж samsung s9, samsung a8 гар утсыг хулгайлсан болох нь тогтоогддог. Гомдол, мэдээллийг анх цагдаагийн байгууллагад утсан холбоогоор мэдэгдсэн байдаг. Фэйсбүүкээр залилуулсан гэдэг нь мөрдөгчийн гаргасан техникийн алдаа гэж үзэж байна. Э.Н нь хоёр хүүхэдтэй, гэхдээ Засаг даргын Тамгын газрын программд ам бүл 4 гэсэн бүртгэлтэй байдаг. Хүүхдүүдийн эцэг нь байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Том хүүхэд нь 13 настай, аав, ээж дээрээ байнга ирэн, очин байдаг. Одоо Э.Н-ын аав, ээжийн асрамжид байгаа. Бага хүүхдийнх нь төрсөн аав байдаг, хүүхдээ эргэж тойрдог талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эцэг, эх байх эрхийг нь шууд өөрчилж, асран хамгаалагч тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн 10 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Э.Н нь... тухайн айлаар цүнх зарна гэсэн асуудлаар орсон гэдэг. О.Б, Б.Б нар нь хэргийн үйл баримтын талаар 100 хувь үнэн ярьж байгаа гэдэгт эргэлзээтэй байна. Анх цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргахдаа “фэйсбүүкээр залилсан” гэх утга бүхий гомдол мэдээллийг гаргасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь 14 нас хүрээгүй бага насны 2 хүүхэдтэй. Хамтран амьдрагч нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Хяналтын прокуророос Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Миний үйлчлүүлэгч өөрийн хувийн байдлын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэхдээ аав нь 2 хөлгүй, ээж нь сохор, өөрөө айлын том охин, дүү нар болон 2 хүүхэд, хамтран амьдрагчтайгаа хамт амьдардаг. Мөн өрх толгойлсон эх тул хүүхдүүдийн асаргааны асуудал яригдана гэж байсан. Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан зэргийг харгалзан үзэж энэхүү зүйлчлэлийг хөнгөрүүлсэн гэж үзэж байна. Прокурорын тайлбараар шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ таньдаг байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх байсан. Гэтэл шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ урьд өмнө нь таньдаг байсан эсэх нь эргэлзээтэй гэж байна. Хохирогчийн гэр нь .......................... 3-311 тоот, миний үйлчлүүлэгчийн гэр нь 312 тоотод байрлах хөрш айлууд юм. Тэд олон жил хөрш зэргэлдээ амьдарсан. Хохирогч нь Э.Н-ыг урд өмнө нь таньдаггүй байсан гэх эргэлзээтэй мэдүүлгийг өгсөн. Э.Н нь хохирогчийн гэрээр байнга орж гардаг байсан гэсэн нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн дотоод итгэлээрээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн үед Э.Н нь цүнх зарах зорилгоор хохирогчийн гэрээр орж, гарахдаа тухайн үйлдлийг хийсэн. Тиймээс шүүгчийн өөрийнхөө дотоод итгэлээр эргэлзээнүүдийг харж, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай ........................ дундын шүүхийн шийтгэл тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-с Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-ын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө хуулийг явцуу байдлаар буруу тайлбарласан буюу зөвхөн “...түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэрэг...” аргаар л нэвтэрсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэнэ гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн гүйцэд дүгнэлт өгч чадаагүй байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох зэрэг байдлаар орсон бол орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульд тусгасан байдаг. Гэтэл хохирогч О.Б болон гэрч Б.Б нар нь Э.Н-г урьд өмнө таньдаггүй, бие биенийхээрээ орж гардаггүй, мөн Б.Бүтэд нь “...Би хөрш айлын Э.Н-тай цүнх зарна, худалдана гэж ярьж тохиролцсон зүйл байхгүй. Би Э.Н-г сайн танихгүй хоорондоо харилцан ярилцаж үзээгүй, манайх тэднийх хоёр нэг нэгнийхээрээ орж гардаг ч үгүй, танихгүй улсууд байгаа юм...” /хавтаст хэргийн 40-42 хуудас/ гэж мэдүүлсэн байхад шүүх уг нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа шийтгэх тогтоолдоо хууль ёсны шаардлагад нийцүүлэн тусгалгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх ойлголтод хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2239000000285 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн... байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн... нь тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх... хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” талаар тус тус тусгасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан гэм буруугийн талаар дүгнэн хэлэлцээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалы хүргүүлснээс хойш 1ргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүц эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ