Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/0456/З |
Дугаар | 128/ШШ2017/0457 |
Огноо | 2017-06-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2017/0457
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан Б.Б*******ын нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох ...Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/83 дугаар тушаалын Б.Б*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харъяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдлүүдийн зөрүү 327.831 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:
...Б.Б******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүгчийн захирамжийн үр дагаварын ойлгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ...Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/83 дугаар тушаалын Б.Б*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харъяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдлүүдийн зөрүү 327.831 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу Б.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч Б.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б*******ын нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох ...Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/83 дугаар тушаалын Б.Б*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харъяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдлүүдийн зөрүү 327.831 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА