| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/07030/И |
| Дугаар | 184/ШШ2024/05800 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05800
2024 11 20 184/ШШ2024/05800
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,429,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000028656 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,830,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 565,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,277 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг нийт 2,429,994 төгрөгийг зээлдэгч Б*****-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариуцагч нь зээлийг өөрөө аваагүй талаарх баримтыг ирүүлсэн. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. *******өн товлогдсон хурлыг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК, хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,429,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндэслэлээ “...хариуцагч нь зээлийг өөрөө аваагүй талаарх баримтыг ирүүлсэн. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... ” гэжээ.
*******өн зохигч талууд шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,830 төгрөгийг улсын орлогод үлдээн олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,429,994 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯР*******АА