Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/05827

 

 

 

 

 

 

 

    2024             11              21                                            184/ШШ2024/05827

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******,

 

Хариуцагч: ****** нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 15,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, 22-ын товчооны зам, Монсуль ШТС-ын урд талын зам дээр гарсан осол нь тус өдрийн 09 цагийн орчимд ******* УАН улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгсэл, түүнийг жолоодож явсан ******* овогтой *******, VOLVO FH12 маркийн ******* УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, жолоодож явсан ******* нар зам тээврийн осол гаргасан нь пост 552 үзлэгээр тогтоогдсон. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын ******* дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Баттөр тус хэрэгт үзлэг шалгалтын ажиллагааг явуулсан ба “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Б.Батбаярыг томилон оролцуулсан шинжээчийн дүгнэлт болон үзлэг шалгалтаар Ц.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тухайн замын камерын бичлэг, дүгнэлт, шалгалтын ажиллагаагаа зэргээр тогтоогдсон. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ашид билгүүн” ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд уг үнэлгээний урьдчилгаа төлбөр болох 100,000 төгрөгийг Ц.******* төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг мөнгө байхгүй гэх шалтгаанаар төлбөрийг төлөөгүй тул үнэлгээний үлдэгдэл төлбөрийг ******* Хаан банкны 5001324519 дансаар төлүүлсэн болно. “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан/ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг Ц.******* зөрчсөн болох нь тогтоогдож, торгуулийн арга хэмжээ авагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулаагүй байна. Иймд ******* УАН улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох ******* овогтой болон тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* овогтой ******* нараас үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 14,725,000 төгрөг, үнэлгээний тайлангийн үлдэгдэл төлбөр болох 870,000 төгрөгийг нийт 15,595,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: *******ын нэхэмжлэлтэй, Н.*******, Э. нарт холбогдох гэм хорын хохиролд 15,595,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Э.аас татгалзаж, хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 15,595,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сары 20-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 1,300,000 төгрөгөөр 14,300,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,295,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Ц.*******, Э. нарт  холбогдуулан гэм хорын хохиролд 15,595,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Э.аас татгалзаж, хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 15,595,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 1,300,000 төгрөгөөр 14,300,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,295,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ын нэхэмжлэлтэй, Ц.*******, Э. нарт холбогдох гэм хорын хохиролд 15,595,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Э.аас татгалзаж, хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 15,595,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 1,300,000 төгрөгөөр 14,300,000 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,295,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Ц.*******аас 117,962.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,925 төгрөгөөс 117,962.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Ц.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                       ******