| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04812/И |
| Дугаар | 102/ШШ2024/04757 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/04757
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгож, өөрийн охин Г.Утай хүссэн үедээ уулзах, хүүхдээ хүмүүжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт, 70,200 төгрөгийг хариуцагч Б.Бд тус тус олгосугай.
3. Зохигчид хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар дахин эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ