| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/06108/И |
| Дугаар | 102/ШШ2024/04759 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/04759
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,158,266 төгрөгийг хариуцагч Г.О 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 526,377 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 526,377 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 526,377 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 526,377 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 526,377 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 526,381 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Г.Од тогтоосон хугацаанд 3,158,266 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,483 төгрөгөөс 32,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ос улсын тэмдэгтийн хураамжид 32,741 төгрөг, улсын орлогоос 32,742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ