| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07003/И |
| Дугаар | 184/ШШ2024/05216 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/05216
2024 10 21 184/ШШ2024/05216
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, ******* давхарт байрлах, ******* Банк ХК /РД:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овоо овогт *******ийн /рд:УП00290741/
Зээлийн гэрээний үүрэгт 2,518,524 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Э. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023.02.12-нд 60000*******919 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 3,1*******,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2025.0.207-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,125,*******2 төгрөг, хүү 360,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,422 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,518,524 төгрөгийг Э.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э. нь ******* Банк ХК-ийн нэхэмжилсэн 2,518,524 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024.10.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 630,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 628,524 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* Банк ХК нь Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,518,524 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э. нь ******* Банк ХК-ийн нэхэмжилсэн 2,518,524 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024.10.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 630,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 628,524 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* Банк ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
*******өн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* Банк ХК нь төлөөлүүлэх эрхээ *******.Эрхэмбаяр, Э.Өсөхбаяр нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,2******* төгрөгөөс 27,623 төгрөгийг улсын орлогоос, 27,623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* Банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,518,524 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Э. нь ******* Банк ХК-ийн нэхэмжилсэн 2,518,524 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024.10.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 630,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 630,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 628,524 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* Банк ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,2******* төгрөгөөс 27,623 төгрөгийг улсын орлогоос, 27,623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* Банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯ*******СҮРЭН