Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 123

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Анхцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Д.*******,

хохирогч Г.*******,

иргэний нэхэмжлэгч Т.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2016 0108 0018 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн*******0 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 662 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн*******0 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 сар хорих ялыг нэмж бүгд 2 жил 6 сар хорих ял шийтгэсэн,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 14 хоног хорих ял шийтгэсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн*******4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгэж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн УБ80102015 дугаартай, Саруул овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Гүн галуут” халуун усны урд байрлах иргэн Б.ын гражид хууль бусаар нэвтрэн орж 34 шуудай хивэг, 10 шуудай овъёос, 1 гулууз хонины мах хулгайлан авч бусдад 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тоотод оршин суух иргэн Г.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Пилипс” маркийн зурагт 1 ширхэг, “Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, савхин куртик, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дугаар гудамж 25 тоотод оршин суух иргэн Д.*******гийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж******* инчийн “Елко” брендийн ЛСД зурагт хулгайлан авч 702,000 төгрөгийн хохирол буюу /иргэний нэхэмжлэгч Т.*******ы 200,000 төгрөг/ нийт 3,842,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” халуун усны урд байрлах иргэн Б.ын гражид нэвтрэн орж 340,000 төгрөгийн үнэ бүхий 34 шуудай хивэг, 200,000 төгрөгийн үнэ бүхий 10 шуудай овъёос, 150,000 төгрөгийн үнэ бүхий хонины гулууз мах, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө тоотод оршин суух иргэн Г.*******гийн гэрт нэвтрэн орж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, 499,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн LCD зурагт, 200,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй савхин куртик, 400,000 төгрөгийн үнэ бүхий үстэй пальто, 250,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг С-2 маркийн гар утас, мөн сарын 22-ны өдөр дугаар гудамж 25 тоотод оршин суух Д.*******гийн гэрийн 3,000 төгрөгийн үнэ бүхий цоожийг эвдэн орж 699,000 төгрөгийн үнэ бүхий Елко маркийн******* инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг давтан үйлдлээр санаатай тус тус хулгайлан авсан, иргэн Т.*******д 11 шуудай хивэг, 9 шуудай овъёосыг 200,000 төгрөгөөр зарж бусдад 3,842,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******гийн өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ зурагтаа алдсан. Одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******ийн ар гэрээс нь хохирол мөнгөө барагдуулсан. ******* өөрөө уучлалт гуйсан. Уучлалыг хүлээн авсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн өгсөн: “Өвөөгөөс уламжилж ирсэн хөөрөг, зурагт, гар утас, нөхрийн савхин куртик зэргийг алдсан. Шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирол мөнгийг барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн уучлалт гуйсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.*******ий өгсөн: “Хэдэн шуудай хэвэг авсан. Хохирол төлөгдсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн “Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэр хаан сум руу морьддоо тэжээл авахаар яваад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирээд түлхүүрээ үзэхэд байхгүй байхаар нь хаясан юм болов уу гэж бодоод гражийнхаа цоожийг эвдээд ортол дотор байсан 34 шуудай хивэг, 10 шуудай овъёос, 1 хонины ууц зэрэг байсан алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Гражийн түлхүүр ганцхан хувь байдаг. Би өөрийнхөө биенээс огт салгадаггүй хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзэхэд күртикний карманд байсныг ******* хулгайлаад авсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 26, 96, 97, 163 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 32, 190 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 42-44, 52-54 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,

/хх-ийн 66-69 дүгээр тал/

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 113 дугаар тал/

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн*******4 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 115-116 дугаар тал/

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 161 дүгээр тал/

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн*******0 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 191-192 дугаар тал/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 662 дугаар таслан шийвдэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 193 дугаар тал/

Хохирогч Ч.тай утсаар ярьсан тэмдэглэл зэрэг энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, оногдуулж болох ялын хүнд хөнгөнийг харгалзан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилна. Мөн хуулийн 17.3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь энэ хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө буюу 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл гурван удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн бага бус хэмжээний хохирол учруулсан Д.*******ийн хулгайлах үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцон, оногдуулах ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн, байнга үйлдэж амьдрах эх үүсвэр болгосон гэж гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.*******ийн 2016 оны 1 дүгээр сараас 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 3 удаагийн давтан үйлдлээр бусдын бага бус хэмжээний /3,842,000 төгрөг/ эд зүйл хулгайлсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Д.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд давтан буюу ялтай байдал гэж гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн хасагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтай байдлыг түүнд ашигтайгаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.******* нь 209 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч Д.*******, Г.*******, Б.Батбаяр, иргэний нэхэмжлэгч Т.******* нар нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн байх тул Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. ******* овогт *******ын *******ийг орон байранд нэвтэрч давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.*******ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 209 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг баривчлагдсан нэг хоногтой дүйцүүлэн түүнийг ял эдэлсэнд тооцсугай.  

5. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

     

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАВУУ

                                                            ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР

                                                                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ