| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2017/0327/З |
| Дугаар | 128/ШШ2017/0577 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2017/0577
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк-ны нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч Д.Долгормаагийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Жаст групп ХХК-ийн нэр дээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж ШТС-46 нэрээр шатахуун түгээх станцын зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд Ү-2205011474 дугаар олгож Улсын бүртгэлд 9011060127 дугаарт бүртгэж 5085659 дугаартай регистрт 000067308 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Ц.Пүрэвдоржийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Жаст Ойл ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 9011024011 дугаарт бүртгэн 5043217 регистрийн дугаар олгож үл хөдлөх эд хөрөнгийн 000259380 тоот гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Булгантамир нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000067308 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000259380 тоот гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэгийн үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 000067308 тоот гэрчилгээ олгосон үйлдэл нь бидний эрх ашгийг хөндөөгүй буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны барьцаанд буй ШТС-20 шатахуун түгээгүүрийн нэрийг сольсон бус нэг гудманд буй өөр ШТС-г бүртгэсэн үйлдэл болох нь тогтоогдлоо.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь
нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар нь нэхэмжлэгч Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкнаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаанд бүрэн эрхтэй оролцох эрх шилжүүлэн авсан байна.
Иймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч Д.Долгормаагийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Жаст групп ХХК-ийн нэр дээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж ШТС-46 нэрээр шатахуун түгээх станцын зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд Ү-2205011474 дугаар олгож Улсын бүртгэлд 9011060127 дугаарт бүртгэж 5085659 дугаартай регистрт 000067308 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Ц.Пүрэвдоржийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Жаст Ойл ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 9011024011 дугаарт бүртгэн 5043217 регистрийн дугаар олгож үл хөдлөх эд хөрөнгийн 000259380 тоот гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ