Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1173

 

Б.Дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,  

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Дхолбогдох эрүүгийн 22060019 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 Б.Д, 

Шүүгдэгч Б.Днь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны баруун урд хохирогч Ц.Бийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бариач овгийн Балдандүгэрийн Б.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Днь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.Дгээс 583.730 төгрөгийг гаргуулан хохирогч Илжгэн овогт Цэрэндоржийн Ц.Б /ОЕ71092115/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь ихэнхдээ хохирогч, яллагдагч нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас үүсэж, талуудын хэн аль нь хэрүүл маргаан үүсгэж, харилцан хүч үйлчилсэн шинж чанартай үйлдэгддэг онцлогтой тул шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээс үл хамаарах бодитой эх сурвалж бүхий нотлох баримтаар нотлон тогтоох хуулийн шаардлага үүсэх атал шүүх энэ хэрэгт зөвхөн адил эрх хэмжээ бүхий хохирогч Ц.Бийн эргэлзээ бүхий, эх сурвалжаа зааж чадаагүй, тогтоогдоогүй, аман мэдүүлэгт тулгуурлан гэм бурууг тогтоож, тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 болон 16.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөх тал үзнэ.

2. Хэрвээ хуулийн дээрх заалтуудыг баримталсан бол өмгөөлөх талын мэтгэлцээнд санал гаргасан эх сурвалжийг олж тогтоох ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой ба тухайлбал, хэрэг учрал болсон гэх үед байсан гэрч Г.Агваандоржийн 2 өөр мэдүүлэг, Ж.Ганбаатарын мэдүүлгийн нотолгооны талаас нь дүгнэж эргэлзээтэй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шийдвэрлэх учиртай ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд заасан хууль шүүхийн өмнө адил тэгш байх эрх, ялангуяа ямар ч нотлох баримтгүй хохирогч Ц Ц.Бийн аман мэдүүлгийг үнэн зөв гэж шууд үзэж, гэм бурууг нотлогдсон гэж үзэх нь хуульд заасан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр заалт/ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байдлыг шүүх өөрөө байгаа мэтээр шууд зөвшөөрсөн дүгнэлт болж, улмаар энэ нь ялгаварлан гадуурхах хэлбэртэй дүгнэлт гэж шууд үзэх үндэслэл болж байна. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугүй болохоо нотлох үүрэггүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт/ болно.

3. Хэрэг учрал болсон гэх байдлыг шүүн шийдвэрлэсэн 1486 тоот шийтгэх тогтоол нь бүхэлдээ илт нэг талыг барьсан, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн хуулийн дагуу гаргасан нотлох ажиллагааны талаарх үндэслэл бүхий санал хүсэлтийг шууд үгүйсгэж, хохирогчийн эх сурвалжгүй /нотлогдоогүй/ аман мэдүүлэгт үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцсон, гэрч нар мэдүүлгийн талаар урьдчилан үгссэн байж болзошгүй байдал, хэрэг гарсан байдлыг хангалттайгаас гадна хөдөлбөргүй тогтоосон байх хуулийн шаардлагыг илтэд баримтлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дутуу байдлыг хаацайлсан, шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэм буруугүй байдлыг нотолсон нотлох баримт яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, хэрэг гарсан гэх газрыг тогтоолгох талаарх хариуг хэрэгт аваагүй байгаа байдалд ямар ч дүгнэлт өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.6, 1.7, 1.12 дугаар зүйлүүд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйл, 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 болон 16.3 дугаар зүйлийн 3, 16.4 дүгээр зүйлийн 4, 5 дугаар заалт, 16.5 дугаар зүйл, 16.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйл, 16.10 дугаар зүйлүүдэд заасан хэргийн үйл баримт нотлох баримтын талаарх шударга ёсны зарчим, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журмууд, нотлох баримтад тавигдах шаардлагуудыг илтэд зөрчсөн гэж гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн 1486 дугаар шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дүгээр заалтууд, 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчилтэй болохыг тогтоож 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримтлан хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Б.Дхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.   

Шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн гол шинж нь хохирогч, яллагдагч нарын хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас ихэвчлэн бий болдог. Харилцан хоорондоо хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэгддэг. Энэ үйлдлийн улмаас гэмтэл учирсан нөхцөл байдал үүсдэг. Энэ хэргийн хувьд үзвэл Б.Дүйлдлийг хууль зүйн дагуу нотлон тогтоох шаардлага хангагдаагүй. Энэ хэрэгт яллагдагч Б.Б.Д, хохирогч Ц.Б нарт ямар нэгэн гэрч байхгүй хоорондоо асуудал болсон. Ганц хохирогч Ц.Бийн аман мэдүүлэгт тулгуурласан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийн зэрэг нь гэмтэл учирч байгааг тогтоож байгаа болохоос бусад тохиолдолд хэн гэмтэл учруулсан бэ гэдгийг тогтоох, нотлох өөр ажиллагаа явуулах шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх ял шийтгэхдээ ганцхан Ц.Бийн мэдүүлгээр явсан. Хэргийг Ц.Бийн мэдүүлгээр авч үзэхээр 2 хэсэгт үйл ажиллагаа болсон гэж яриад байгаа. Эхний хэсэг үйл ажиллагаа болсон талаар Г.Агваандорж, Ж.Ганбаатар нарын мэдүүлгээр хэрүүл, маргаан болоод салсан гэх нөхцөл байдлаар ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь тогтоогддог. Цагдаагийн хэсэг дээр очиж өргөдөл, гомдол өгөхөөс өмнө Г.Агваандорж, Ж.Ганбаатар гэх гэрчүүд байхгүй. Ганцхан Ц.Бийн “энэ хүн надад гэмтэл учруулсан” гэдэг мэдүүлгээр явсан. Эх сурвалж гэж тооцож байгаа Г.Агваандорж, Ж.Ганбаатар нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Жишээлбэл, Г.Агваандорж эхний мэдүүлэгтээ “харсан”, дараагийн мэдүүлэгтээ харсан нөхцөл байдлынхаа талаар ярихгүй, өөр хүний амнаас сонссон мэтээр хоорондоо зөрчилдөөнтэй гэрчийн мэдүүлэг өгөөд байхаар аль мэдүүлгийг яллагдагчийн гэм бурууг нотолж байгаа баримт болгож байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Гэм буруугүй байдал болон гэм буруутай байдлыг нотолж байгаа гол нотлох баримтад хууль зүйн дагуу цугларсан нотлох баримтыг үндэслэж гэм бурууг тогтоож чадсангүй, хэрэгт хувийн сонирхолтой байгаа Ц.Б гэх хохирогчийн аман мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх зарчим зөрчигдсөн гэж гомдол гаргах үндэслэл болж байна.” гэв.  

Шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хохирогч Ц.Бийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн. Ц.Бийн мэдүүлэг нь эргэлзээтэй гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудаст Ц.Бтэй хамт явж байсан Г.Агваандоржийн өгсөн “...Ц.Бийг гэрийнх нь гадаа буулгаж үлдээсэн, гэртээ орчих байх гэж бодсон чинь маргааш нь ярихдаа хүний машин руу чулуу шидсэн юм шиг байна. Тэр машины хүн нь намайг зодох шиг боллоо.” гэж хэлсэн байдаг. Ц.Б юу болсон талаар санахгүй байдалтай ярьсан тухай хамт явсан найз нь хэлсэн байдаг. Тэрнээс биш цагдаа хувцастай залуу эсхүл энгийн хувцастай өөр хэн нэгэн зодсон талаар тодорхой яриагүй. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэдэг нь хамт явсан хүнийх нь мэдүүлгээр хүртэл тодорхой харагддаг. Бусад цагдаа нарын өгсөн мэдүүлэгт хохирогчийг согтуу байсан. Цагдаагийн хэлтэс орж ирээд орилж, хашхирсан гэдэг. Б.Дгэх хүн Ц.Бийг зодсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Хохирогчийн ярьж байгаа зүйл эргэлзээтэй. Цагдаа хувцастай хүн тухайн газар байгаагүй.” гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Г.Агваандорж бид 2 эрүүл явсан. Олон цагдаа байсан. Тэгээд би мэдүүлэг өгсөн. Машин ухарч байхад би араас нь “салаавч” өгөхөд бууж ирж миний баруун нүд рүү Б.Дцохисон. Манай найзууд бичлэг хийх гэсэн чинь зугтаагаад явчихсан. Найзуудаа явсны дараа намайг боомилж, амь авраарай гэсэн чинь “чамайг алсан ч яадаг юм, хууль байхгүй” гээд намайг 53 дугаар байрны хажууд зодсон. Намайг цагдаагийн газар зодуулаад ороход Б.Дараас орж ирээд “би гомдолтой, машин руу чулуу шидсэн” гэж хэлсэн. Ийм л юм болсон. Намайг гүтгэх гээд байна. Би гомдолтой байна.” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, тухайн болсон үйл явдлыг хойноос нь сэргээн дүрслэх маягаар нотлох баримтыг цуглуулж, үүний дагуу хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэгт хохирогч Ц.Б, шүүгдэгч Б.Днар тухайн хэрэг гарсан өдөр хотхон руу орох хаалтны өмнө таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсан болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Хохирогчийг 2 найз нь үлдээгээд явсан. Үүний дараа шүүгдэгч Б.Дочиж зодсон талаар харсан гэрч байхгүй. Зодоон болсны дараагаар хоёулаа цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг, тайлбар өгдөг. Хохирогчийн хувьд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч үйл явдлыг нарийн санаж мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад урьд өгсөн мэдүүлэгтэй адил зүйлийг ярьсан. Үйл баримтын хувьд тухайн үед маргалдсан, 2 дахь удаагаа дахин маргаан үүсгэж хохирогчийг зодсон байна. Шууд цагдаагийн хэлтэст очсон. Цагдаагийн хэлтэст очсоны дараа хохирогчийн биед хөндүүр, хавиргад нь гэмтэл учирсан байх талаар тухайн үед эргүүлийн алба хаагчид эмчид үзүүлээд энэ хүний хавирга хугарсан байж болзошгүй, гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэдэг асуудал яригдсан. Өөрөөр хохирогч гэмтэл авсан үйл баримт тогтоогдохгүй. Хохирогч үнэн зөвөөр “энэ хүн намайг зодсон гэж шууд чиглүүлэн зааж” байгаа учраас энэ үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Днь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны баруун урд хохирогч Ц.Бийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн "... Би машинаас буугаад Ж.Ганбаатарын машиныг хойш нь ухрахад нь туслаад машиных нь ард зогсож байсан чинь араас нэг машин хүрч ирээд сигналдаад байхаар нь би “май пизда” гээд салаавч гаргасан ба түүний дараа тус прадогоос цагдаа хувцас өмссөн биерхүү 30-40 орчим насны эрэгтэй бууж ирээд надтай маргалдаад намайг заамдаад хашаа руу шахаад миний хоолойг боогоод миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулахад надтай хамт явж байсан манай хоёр найз бид хоёрыг салгасан ба манай найзууд бичлэг хийх гэж байхад нөгөө прадотой эрэгтэй машинаа унаад яваад өгсөн. Дараа нь манай хоёр найз намайг гэрийн үүдэнд орхиод яваад өгсөн ба би ганцаараа гэр рүүгээ орох гээд үлдсэн. Би гэр рүүгээ орох гудамжинд явж байхад араас үл таних хүн ирээд намайг боогоод чирсэн ба хойш намайг дагуулж яваад 50 болон 55 дугаар байрны дунд гудамжинд очоод газар унагаад дээр гараад намайг зодож байсан. Намайг дээрээс газар хэвтэж байхад үл таних хүн гараараа миний нүүр, эрүү, цээж, баруун талын хавирга орчим цохиж гараараа хоолой боосон. Намайг зодож байсан хүнийг сайн харахад өмнө нь байрны хаалтын өмнө таарсан прадогийн жолооч биерхүү цагдаа хувцастай эрэгтэй байсан. Яагаад намайг зодсон талаар би мэдэхгүй байна. Би “амь авраарай” гээд орилоход хүн ирээгүй ба нөгөө эрэгтэй надад “чамайг алсан ч хууль байхгүй” гэж хэлсэн. Би зодуулж байхдаа “манай эхнэр цагдаад ажилладаг юм шүү” гэхэд тэр эрэгтэй намайг зодохоо болиод яваад өгсөн. Би тэгээд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү зодуулчихаад яваад ороход нөгөө намайг зодсон эрэгтэй энгийн хувцастай зогсож байсан. Миний эрүү хөхөрч улайсан, баруун 3, 5, 7 дугаар хавирга хугарсан байна...” /хх 25-26/,

гэрч Ж.Ганбаатарын “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ажлын газрын Ц.Б, Г.Агваандорж нарын хамт “ТБД” андуудын орчим миний машиныг Г.Агваандорж бариад машинд Ц.Б бид хоёр 0.75 литрийн экс архи хувааж уугаад тэндээсээ Г.Агваандорж машин бариад Ц.Бийг хүргэж өгөхөөр явцгаасан. Ц.Бийн байр болох 436 дугаар байрны хажууд Ц.Б машинаас буугаад Г.Агваандоржид зам заагаад “хойшоогоо ухар” гэж хэлж байтал араас ирсэн машин сигналдаад нэг харахад Ц.Бтэй маргалдаад байхаар нь машинаас буухад Ц.Бийг заамдаад хойш нь хашаа налуулаад заамдчихсан байхаар нь Г.Агваандорж бид хоёр салгаад гар утсаараа бичлэг хийх санаатай гар утсаа гаргаж иртэл Ц.Бтэй маргалдсан гэх 165-170 см орчим өндөртэй, 30 гаран насны залуу машиндаа суугаад цаашаа хөдлөөд явсан...” /хх 27-28, 63-64/,

гэрч Г.Агваандоржийн “...Ц.Бийн байр болох 436 байрны гадаа гудамжинд ирээд Ц.Бийг буулгаад Ж.Ганбаатар бид хоёр машинтайгаа ухрах үйлдэл хийж байх хооронд араас нэг машин ирээд сигналдаад байсан. Тухайн үед эргэх боломжгүй байсан учраас машины ард зогсоод ухрахад туслаад байж байсан. Тэгсэн чинь арын машин учир зүггүй сигналдаж байгаад машин дотроос цагдаагийн жагсаал хувцастай хүн гарч ирээд Ц.Бтэй маргалдаад байж шиг байсан. Машин дотроосоо харж байхад тэр цагдаа хувцастай хүн Ц.Бийг гараараа эрүү хавьцаа нь билүү цээжин хавьцаа нь нэг удаа цохиод заамдаж түрж хөөгөөд хашаанд тулгахаар нь Ж.Ганбаатар бид хоёр бууж ирээд салгасан...” /хх 29-30/,

гэрч Б.Ц “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд яг цагийг нь тодорхой санахгүй байна орой 20-23 цагийн хооронд “Сүлд 10”-аас хэлтэс дээр нэг хүн агсан тавиад байна эрүүлжүүлэх шаардлагатай байна гэж дуудахаар нь яваад очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 50-60 орчим насны эрэгтэй, “Прадо” машины жолооч намайг машин руу чулуу шидлээ гэж намайг зодсон би цагдаад дуудлага өгөхөөр өөрөө ирсэн гээд орилж байсан. Удалгүй ар гэрээс нь гээд 50 орчим насны эмэгтэй орж ирсэн. Эхнэрийг нь хэлтсээс дуудсан бололтой орж ирсэн. Тухайн эрэгтэй нь хэлтсийн үүдний коридорын сандал дээр цагдаад зодуулчихлаа гээд орилоод ёолоод хэвтэж байсан. Тэр үед ямар, хэн гэдэг цагдаад зодуулсан талаар асуухад нэрийг нь мэдэхгүй, танихгүй, 00-32 билүү 00-37 гэсэн дугаартай “Прадо”-ийн жолооч машин руу чулуу шидлээ гэж зодсон, би машин руу нь чулуу шидээгүй гэж ярьж байсан." /хх 72-73/,

гэрч Э.О “...Орой цагийг нь тодорхой санахгүй байна гадаа харанхуй болчихсон ажил тарчихсан байхад гаднаас доогуураа цагдаагийн хээрийн хар өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай, дээгүүрээ хар өнгийн фудволктой, гадуур өмсөж явсан куртикийг нь санахгүй байна, 35-40 орчим насны өндөр биерхүү залуу, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн нэлээн согтуу 50 гаран насны эрэгтэйн хамт орж ирээд машин руу чулуу шидсэн гээд өргөдөл бичээд байсан.” /хх 78-79/,

гэрч О.Т “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчим санагдаж байна Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьж байна гээд “танай нөхөр манай хэлтэс дээр согтуу орж ирсэн байна, та нөхрөө ав” гэхээр нь би 2 дугаар хэлтсийн байр руу ороход манай нөхөр Ц.Б намайг хараад “манай эхнэр ирлээ” гээд “намайг зодсон залуу энэ, энгийн хувцастай орж ирсэн байна” гэж хэлэхээр нь хэлтсийн коридорт байсан хүмүүсийг харахад олон хүн байсан учраас таниагүй. Тэр үед манай нөхрийг цагдаагийн алба хаагч гавлах гээд дээр нь дарахад манай нөхөр амьсгаа авч чадахгүй байна, ах нь үхлээ ш дээ гэхэд гаднаас нэг цагдаа орж ирснээ гавлахаа болиод машин руу авч оруулж суулгаад эрүүлжүүлэх байранд хийнэ гээд аваад явсан. Би гэртээ ороод байж байтал дахиж утсаар ярьж дуудаад яваад ороход хавирга нь хугарсан эрүүлжүүлэх байранд оруулах боломжгүй гээд би баталгаа бичиж өгөөд нөхрийгөө хэлтсийн байрнаас авч гараад гэртээ ороод юу болсон талаар асуухад... хэлж байсан. Намайг 2 дугаар хэлтэс рүү ороход манай нөхрийн гадуур хувцас болох куртик, өмд нь шороо болчихсон байсан. Баруун нүдний шанаа хэсэг нь шалбарч хавдсан, хоолойг нь куртикнийхэн захаар боогоод татсан байсан учраас улайж цус хурсан байсан. Нурууныхаа баруун хэсгийг дараад орилж ёолсон байдалтай байсан...” /хх 88-89/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2009 дугаартай: “...1. Ц.Бийн биед баруун 3,6,7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 106-107/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31- 45/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх 108/, “Лазер Мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, хавсралт зураг /хх 109-113/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б.Дг хохирогч Ц.Бийн биед “баруун 3,6,7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой бөгөөд анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.      

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн “...хохирогчийн эх сурвалжгүй /нотлогдоогүй/ аман мэдүүлэгт үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцсон, гэрч нар мэдүүлгийн талаар урьдчилан үгссэн байж болзошгүй байдал, хэрэг гарсан байдлыг хангалттайгаас гадна хөдөлбөргүй тогтоосон байх хуулийн шаардлагыг илтэд баримтлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дутуу байдлыг хаацайлсан, шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэм буруугүй байдлыг нотолсон нотлох баримт яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, хэрэг гарсан гэх газрыг тогтоолгох талаар хэрэгт авагдаагүй байгаа байдалд ямар ч дүгнэлт өгөөгүй атлаа шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Б.Дхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч Ц.Бийн “...Би машинаас буугаад Ж.Ганбаатарын машиныг хойш нь ухрахад нь туслаад машиных нь ард зогсож байсан чинь араас нэг машин хүрч ирээд сигналдаад байхаар нь би “май пизда” гээд салаавч гаргасан ба түүний дараа тус прадогоос цагдаа хувцас өмссөн биерхүү 30-40 орчим насны эрэгтэй бууж ирээд надтай маргалдаад намайг заамдаад хашаа руу шахаад миний хоолойг боогоод миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. ... Намайг дээрээс газар хэвтэж байхад үл таних хүн гараараа миний нүүр, эрүү, цээж, баруун талын хавирга орчим цохиж гараараа хоолой боосон. Миний эрүү хөхөрч улайсан, баруун 3, 5, 7 дугаар хавирга хугарсан байна...” /хх 25-26/, гэрч Ж.Ганбаатарын “...Ц.Бийн байр болох 436 дугаар байрны хажууд Ц.Б машинаас буугаад Г.Агваандоржид зам заагаад “хойшоогоо ухар” гэж хэлж байтал араас ирсэн машин сигналдаад нэг харахад Ц.Бтэй маргалдаад байхаар нь машинаас буухад Ц.Бийг заамдаад хойш нь хашаа налуулаад заамдчихсан байсан...” /хх 27-28, 63-64/, гэрч Г.Агваандоржийн “... Тэгсэн чинь арын машин учир зүггүй сигналдаж байгаад машин дотроос цагдаагийн жагсаал хувцастай хүн гарч ирээд Ц.Бтэй маргалдаад байж шиг байсан. Тэр цагдаа хувцастай хүн Ц.Бийг гараараа эрүү хавьцаа нь билүү цээжин хавьцаа нь нэг удаа цохиод заамдаж түрж хөөгөөд хашаанд тулгахаар нь Ж.Ганбаатар бид хоёр бууж ирээд салгасан...” /хх 29-30/, гэрч Б.Цэрэнбалжирын “... Тухайн эрэгтэй нь хэлтсийн үүдний коридорын сандал дээр цагдаад зодуулчихлаа гээд орилоод ёолоод хэвтэж байсан. Тэр үед ямар, хэн гэдэг цагдаад зодуулсан талаар асуухад нэрийг нь мэдэхгүй, танихгүй, 00-32 билүү 00-37 гэсэн дугаартай “Прадо”-ийн жолооч машин руу чулуу шидлээ гэж зодсон, би машин руу нь чулуу шидээгүй гэж ярьж байсан." /хх 72-73/, гэрч Э.Отгонхүүгийн өгсөн: “... 35-40 орчим насны өндөр биерхүү залуу, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн нэлээн согтуу 50 гаран насны эрэгтэйн хамт орж ирээд машин руу чулуу шидсэн гээд өргөдөл бичээд байсан.” /хх 78-79/, гэрч О.Туналмаагийн “...эрүүлжүүлэх байранд хийнэ гээд аваад явсан. Би гэртээ ороод байж байтал дахиж утсаар ярьж дуудаад яваад ороход хавирга нь хугарсан эрүүлжүүлэх байранд оруулах боломжгүй гээд би баталгаа бичиж өгөөд нөхрийгөө хэлтсийн байрнаас авч гараад гэртээ ороод юу болсон талаар асуухад... хэлж байсан. Намайг 2 дугаар хэлтэс рүү ороход манай нөхрийн гадуур хувцас болох куртик, өмд нь шороо болчихсон байсан. Баруун нүдний шанаа хэсэг нь шалбарч хавдсан, хоолойг нь куртикнийхэн захаар боогоод татсан байсан учраас улайж цус хурсан байсан. Нурууныхаа баруун хэсгийг дараад орилж ёолсон байдалтай байсан...” /хх 88-89/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2009 дугаартай: “...1. Ц.Бийн биед баруун 3,6,7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 106-107/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31- 45/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх 108/, “Лазер Мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, хавсралт зураг /хх 109-113/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Днь хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Б нь шүүх хуралдаанд өөрт учирсан эмчилгээний зардал болох хохирлын баримтыг гаргаж өгсөн ба хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 419.367 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Дгээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дөмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1486 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.Дгээс 419.367 /дөрвөн зуун арван есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бэд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ