Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1172

 

Ч.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/754 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ахолбогдох эрүүгийн 2111 000425 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.А, 

Шүүгдэгч Ч.А нь ..... хэлтсийн ахлах мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа тус хэлтэст шалгагдаж байсан хүчиндэх гэмт хэргийн хохирогч болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Унасанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлган зуруулж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аоногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, шүүгдэгч Ч.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй, шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 481 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Уийн гэх бичгийн хэв загваруудтай тохирч байна. ...Х.Агэх бичгийн хэв загвартай тохирохгүй байна, шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно” гэж дүгнэсэн байдаг. Дээрх шинжээчийн дүгнэлтээс харахад шүүгдэгч Ч.Аын хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтыг шүүгдэгч Ч.А хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд уг мөрдөгчийн тогтоол болон хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтад Ч.А насанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлгаж зурсан үйлдэл тогтоогдоогүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У насанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлгаж зурсан үйлдэл тогтоогддог. Түүнчлэн дээрх хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн агуулгаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч Х.Аурьд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, засварласан, өөрчилсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Ч.Аын үйлдлээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч Х.Ахууль ёсны төлөөлөгч Ц.Уийн хамт урьд өгсөн мэдүүлгийг хуулбарлан гаргаж, хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн зөвшөөрлөөр уг мэдүүлэг дээр хууль ёсны төлөөлөгч болох Ц.Угарын үсэг зуруулсан л үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ нь мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн гэрчээр өгсөн “....Х.А гэж бичсэн гарын үсгүүд миний дуурайлгаж зурсан гарын үсэг мөн байна” гэх мэдүүлэг /1хх 130-132/-ээр тогтоогддог.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл шүүгдэгч Ч.Аын насанд хүрээгүй хохирогч Х.Ахууль ёсны төлөөлөгч Ц.Уийн хамт урьд өгсөн мэдүүлгийг хуулбарлан гаргаж, хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн зөвшөөрлөөр уг мэдүүлэг дээр хууль ёсны төлөөлөгч болох Ц.Угарын үсэг зуруулсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам л зөрчсөн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл байдаг. Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан тохиолдолд хэргийн оролцогч мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргаж, гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргахаар хуульчилсан. Шүүгдэгч Ч.Аын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэн нэгэнд давуу байдал бий болгох санаа, зорилго байдаггүй. Иймээс шүүгдэгч Ч.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “хохирогч хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан. Иймээс шүүгдэгч Ч.Аын хувьд насанд хүрээгүй хохирогч Х.Аг хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй учраас насанд хүрээгүй хохирогч Х.Ахууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр мэдүүлэг дээр Ц.Угарын үсэг зуруулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж анхан шатны шүүх үзсэн. Гэвч нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Ч.Аын үйлдлээр биш, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн насанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлгаж зурсан үйлдлээр төгсдөг. Хууль ёсны төлөөлөгч Ц.У гарын үсгийг дуурайлгаж зураагүй байсан бол энэ гэмт хэрэг төгсөхгүй байсан. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Хэрэв шүүгдэгч Ч.Аыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж буруутгаж байгаа бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн үйлдлийг шүүх дүгнэх ёстой гэж үзэж байна.

Дөрөв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан
нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн диспозици шинжийг
хэрэг шалган
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан,
нуусан, засварласан,
хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэж тодорхойлсон байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2005020591123 дугаартай хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч А.Отгонбаатарыг хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаатарыг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Шүүх А.Отгонбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ хохирогч Х.А2022 оны 7 дугаар сарын 22-ны мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй байдаг. Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэдгийг тухайн хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт гэж ойлгож байна. Гэтэл шүүгдэгч Ч.Аын үйлдсэн нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл нь Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2005020591123 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт биш байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Аын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг хөтөлбөргүй нотолсон гэм буруугийн талаарх үндэслэлээ хангалттай дүгнэж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Хэрвээ Ч.Аын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хууль ёсны төлөөлөгч Ц.У гарын үсэг зурснаар гэмт хэрэг төгссөн. Хууль ёсны төлөөлөгч Ц.У “Ч.А гарын үсэг зурчих” гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэж хэлсэн мэдүүлгийг үндэслэж Ц.Ут ач холбогдол өгддөггүй, энэ хэрэгт шалгадаггүй. Миний үйлчлүүлэгч Ч.Аын үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. Энэ журмыг зөрчсөн үйлдэл болохоос биш гэмт хэрэг биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримт цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд оролцогч нарт хүсэлт, гомдол гаргаж нотлох баримтаас хасуулах бүрэн боломжтой. Иймээс шүүгдэгч Ч.Аын үйлдсэн нотлох баримт болох хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримт биш бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй байх тул шүүгдэгч Ч.Аын хувийн байдал болон түүний үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”
гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс Ч.Ахолбогдох хэргийг 1-рт Монгол улсын эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”, 2-рт гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гарын үсэг зурсан Ц.Уранцэгийн үйлдэл оролцооны талаар шалгах шаардлагатай талаар дүгнэлт гаргасан боловч уг шийтгэх тогтоолд дээрх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан дүгнэлтийг огт хийлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Х.Агийн гарын үсгийг Ц.У зурсан болох үйл баримт нотлогдож тогтоогддог уг үйл баримттай өмгөөлөгчийн зүгээс маргахгүй бөгөөд гол зүйл нь Ц.У нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон баримт 1хх 25 дугаар талд авагдсан байна. Уг тогтоолд Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн байхад Ц.Уийн гарын үсэг зурсан үйл баримтын төлөө Ч.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаас Ц.У гарын үсэг зурахгүй байх боломж нөхцөл хуулиар байсан боловч хэрэгжүүлээгүй нь уг хэрэгт үйлдэл оролцоогоороо санаатай нэгдсэн үйлдэл хийсэн үйл баримт нотлогдож байхад уг үйлдэл оролцоог анхан шатны шүүх анхаар үзээгүй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийн объект нь нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь давхар обьекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл хуурамчаар үйлдэх, устгах үйлдлийн улмаас хохирогчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн хүний эрх, эрх чөлөөнд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчлан заасан байх бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчийн мэдүүлэгт Ц.У гарын үсэг зурсантай холбогдуулан хохирогч Х.А болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр гэм буруутайд тооцогдсон А.Отгонбаатарын хууль ёсны эрх ашиг хохирсон зүйл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Х.А гарын үсэг зураагүй, хууль ёсны төлөөлөгч зурсан нь харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны төлөөлөгч тодорхой эрх үүргийг хохирогчийн нэрийн өмнөөс эдлэх эрх, үүрэг байдаг.  Гэмт хэргийнхээ нөхцөл байдлын хүрээнд авч үзвэл хууль ёсны төлөөлөгч тэр хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаа бол хүүхдийг байхгүйд нь мэдүүлэгт гарын үсэг зуруулсан бол би зурахгүй, ингэж болохгүй гэх нөхцөл байдлыг тавих эрхтэй. Эрх зүйн чадамжтай хүн учраас гарын үсэг зурахгүй гэх асуудлыг тавиагүйгээс өнөөдөр гарын үсэг зурсан нөхцөл байдал байгаа. Ц.Уийн гарын үсэг зурсан үйл баримтын төлөө Ч.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурснаар гэмт хэрэг төгссөн. Хэрвээ гарын үсэг зураагүй байсан бол Ч.А энд байхгүй байх шалтгаан нь байсан. Гэмт хэрэгт оролцсон хүмүүсийн үйлдэл оролцоог шалгаж байгаа бол Ц.У гэдэг хүн энд байх ёстой. Шүүн таслах ажиллагаанд Ц.У гэдэг хүний гарын үсэг гэдэг нь нотлогдсон байхад Ч.А ганцаараа орж ирсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэгт тооцохгүй байх дор дурдсан нөхцөл бүрдсэн байх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ийм үйлдэл, эс үйлдэхүй илрэх гадна байдлаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит хохирол, хор уршиг учруулаагүй учраас нийгэмд аюулгүй байх, ямар нэгэн хүч хэрэглэсэн шинжгүй байх, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн байх зэрэг шинжтэй байдаг нь Ч.Аын үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарч байхад анхан шатны шүүх анхаарч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Ахолбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг үндэслэн цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн урьдчилсан нөхцөл буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт биш болох талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт баримтат мэдээлэлд хамаарах зүйлсийг тодорхой заасан байх ба мөрдөгчийн хохирогчоор тогтоох тухай тогтоол нь нотлох баримтад тооцогдохгүй байна. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын үндсэн дээр А.Отгонбаатарыг хүчиндэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар насанд хүрээгүй Х.Аг гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн байна гэж үзэж хохирогчоор тогтоох үндэслэл болсон. Хохирогчоор тогтоох тухай тогтоол нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт биш харин Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “... мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны илрэн гарах хэлбэр юм. Ч.А миний бие А.Отгонбаатарт холбогдох “хүчиндэх” гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр насанд хүрээгүй хохирогчоор Х.Аг тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдэн гарсан эрх зүйн акт болохоос нотлох баримт биш юм. Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар бага насны хохирогч Х.А2020 оны 7 дугаар сарын 22-ны мэдүүлэг нь энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан мэдээлэл гэж үзэхээргүй буюу нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж авсан насанд хүрээгүй хохирогч Х.Амэдүүлэг нь нотлох баримтын шаардлагыг анхнаасаа хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн халдлагын зүйл нь хуурамчаар үйлдэгдсэн, устгагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт байдаг. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг агуулгаар нь авч үзвэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт биш юм. Тухайлбал 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгагдсан мэдүүлэг нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч Х.Агаас хууль ёсны төлөөлөгч Ц.Уийг байлцуулан авсан мэдүүлэгтэй ижил агуулгатай буюу бага насны хохирогч Х.АБ.Отгонбаатарт холбогдох хэргийн талаар өгсөн мэдүүлгийн чЧ.А алдагдаагүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хэргийн оролцогч нарт давуу байдал үүсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Ийм учраас тухайн хуурамч гэх мэдүүлгийн тэмдэглэл Б.Отгонбаатарт холбогдох хэрэгт байсан байгаагүйгээс үл хамаарч шат шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт ороогүйгээр илэрнэ. Өөрөөр хэлбэл хуурамчаар үйлдэгдсэн гэх 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэлд тусгагдсан мэдүүлгийн агуулга нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч Х.Агаас авсан мэдүүлгийг агуулж байгаа ба энэ нь нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх гэсэн гол шалгуур шинжийг үгүйсгэж байгаа юм. Түүнчлэн миний бие 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэлийг үйлдсэнээр А.Отгонбаатарт холбогдох хэргийн бодит байдлыг өөрчлөх, гэмт этгээдэд ял завших, гэм буруугүй хүнд хилсээр ял шийтгэх нөхцөлийг бий болгоогүй, тийм санаа зорилго агуулаагүй байхад Ч.А намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх, энэ нь хэний эрх ашгийг хамгаалах зорилготой байсныг тогтоогоогүй атлаа шууд буруутгаж байгаад гомдолтой байна. Прокурор, шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэлийн нотлох баримтын ач холбогдлыг огт тогтоогоогүй, энэ талын ажиллагааг хийгээгүй, ямар баримт нотолгоонд үндэслэн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн нь тодорхойгүй. А.Отгонбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, магадлал нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэлд үндэслэгдээгүй буюу энэхүү мэдүүлэг нь эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндэслэл болоогүй, нотлох баримтаар үнэлээгүй байхад чухал ач холбогдол бүхий баримт гэж үзэхгүй. Түүнчлэн энэхүү хэрэг нь хохирогчийн мэдүүлгээс гадна бусад өөр олон нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг дангаараа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болоогүй юм. Мөн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэлийн тухайд Ч.А миний өөрийн санаа бодлоос зохиож бичсэн нэг ч үг үсэг байхгүй мөн хууль ёсны төлөөлөгч Б.Ц.Уийн санаа бодлоос хэлж ярьсан зүйл огт байхгүй. Харин Х.Ахууль ёсны төлөөлөгч Б.Ц.Уийг байлцуулан Х.Аөмнө гэрчээр өгсөн буюу өөрийн амаар хэргийн талаар ярьсан агуулга тэр чигтээ байдаг. Үүнийг нь хууль ёсны төлөөлөгч Б.Ц.У уншиж танилцаад сайн дураараа гарын үсэг зурсан нөхцөл байдал байгаа гэж ойлгогдохоор байна. Миний бие яллах дүгнэлтэд бичигдсэн шиг Б.Ц.Уээр Х.Агарын үсгийг дуурайлган зуруулж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн явдал байхгүй. Энэ тухай Б.Ц.У Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр “..Ч.А мөрдөгч намайг айлгаж дарамталсан, нөлөөлсөн зүйл байхгүй, би охиныхоо мэдүүлгийг уншиж танилцаад гарын үсгээ зурсан..” талаар хэлж байсан. Хэрвээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа бол насанд хүрээгүй хохирогчийг байлцуулаагүй мэдэж байсан атлаа мэдүүлэгт Б.Ц.У нь байлцсан гэж өөрийн гарын үсгээ зурсан, мөн охин Х.Агарын үсгийг дуурайлган зурсныг яагаад гэмт хэрэгт тооцдоггүй юм. Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, мөрдөгч бүгд гарын үсэг зурснаар хууль ёсны дагуу бэхжүүлсэн нотлох баримт болдог. Б.Ц.У гарын үсэг зураагүй бол энэхүү мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох боломжгүй. Гэтэл Б.Ц.У Х.Агарын үсгийг дуурайлган зурсан үйлдэл нь гэмт хэрэг биш, мэдүүлэг нь хуурамч нотлох баримт болохгүй юм бол мөрдөгчийг ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа юм бэ. Хуурамчаар үйлдэгдсэн гэх 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг Ч.А миний бие насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэхгүйгээр үйлдээгүй, Б.Ц.У бүгдийг мэдэж байсныг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзсэнгүй.

3. Анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулсан талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн. Прокуророос Ч.А намайг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг анхаарна уу.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан ба 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал нотлохоор хуульчилсан. Гэтэл энэ талын ажиллагаа огт хийгдээгүйгээс гадна надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хэргийн оролцогч нарт давуу байдал бий болгох ямар ч санаа зорилго байхгүй байсан болохыг анхаарч үзнэ үү. Харин эрүүл мэнд, сэтгэл санаагаар ноцтой хохирол амссан 9 настай охины эрх ашгийн төлөө, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, хууль бус үйлдлийг шудрага шүүхээр шийдүүлэх ганц л зорилго байсан. Миний хувьд 4 заалтаар гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж, дутуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Отгонбаатарт холбогдох хэргийг шалгасны дараа шүүхэд шилжүүлэх саналтай өгөөд 3 сар орчмын дараа шүүх дээр энэ асуудал анх яригдсан. Манай нөхрийг мөрдөгч хилс хэрэгт гүтгэсэн, хийгээгүй хэргийн төлөө ял өгөх гээд байна гэх асуудал яригдаж, шалгагдаж эхэлсэн. 2 сарын дараа буюу 11 дүгээр сард авлигатай тэмцэх газраас намайг Чинзориг гэдэг мөрдөгч дуудаж 1 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Нийслэлийн мөрдөн шалгах газар дээр очоод 2 долоо хоног орчим ажиллаж байсан, гар дээр 27 хэрэгтэй, Х.А гээд 3 хохирогчтой хэрэг, 2 нь мөрдөнгийн хэрэг байсан гэж санаж байна. Авлигатай тэмцэх газар нэг удаа мэдүүлэг өгсөн. Үүний дараа бараг хагас жилийн дараа яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Өмгөөлөгч авах, нэмэлт ажиллагааг хийлгэх үндсэн эрхийг ерөөсөө хангаагүй. Яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулна ирээрэй гэхэд нь анх удаагаа өмгөөлөгчид хандсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахад намайг 3 хүний гэрчийн мэдүүлгээр болон шинжээчийн дүгнэлт, утасны лавлагаа, албан байгууллагаас авсан лавлагаа зэргээр буруутгасан байсан. Энэ дээр гомдож байгаа. Яагаад гэхээр, намайг Отгонбаатарын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад Ц.Уээс болон Отгонбаатарын ахаас аливаа зүйлийг амлах, хэргийг нь хааж өгөх гэх зүйлүүд хэд хэдэн удаа ирж байсан. Ц.У, Х.А, Ц.Уийн төрсөн дүү юм уу үеэл дүү гэх хүмүүс ашиг сонирхолтой хүмүүс. Учир нь, Отгонбаатарын хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцахад охин “би хашаан дээр тоглож байгаад үзүүртэй чулуун дээр бэлэг эрхтнээрээ унаж хярзангаа гэмтээсэн” гэдэг. Анх ярьсан мэдүүлгээс тэс өөр зүйлийг Түвшинтөгс тухайн үед хэрэг буцахад шалгаж байсан мөрдөгчид ярьсан байдаг. Түвшинтөгс охиныг тусгаарлаж хүүхэд хамгаалах байранд оруулж, 7 хоногийн дараа хууль ёсны төлөөлөгчийг солиод дахиж уулзахад охин “миний өмнө нь ярьсан зүйл үнэн, намайг хүчиндсэн” гэдэг өгүүлбэрийг хэлээд Отгонбаатарын хэрэг 2 шатны шүүхээр орж 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эцэслэн шийдэгдсэн. Ц.У анх Отгонбаатарын хэрэгт мэдүүлэг өгөхдөө “манай охиныг хүчиндсэн байсан. Би уурандаа нүд рүү нь өшиглөөд хөмсөгийг нь сэтэлсэн бил үү, хамрыг цохиод цус гаргасан. Би даана ч дээ гээд ярьсан. Манай том охин бас энэ талаар ярьсан” гээд мэдүүлэг өгөөд шүүх дээр болон одоо,  Авлигатай тэмцэх газар, дараа нь мэдүүлэг өгөхдөө энэ тухайгаа огт үгүйсгэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, үүнээс юуг хардаж байна гэхээр энэ хүмүүс анх ярьсан бүх зүйлээс өөрчлөгдөж ярьсан. 6 сарын хугацаанд намайг яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулахаас өмнө шинжээчийн дүгнэлттэй эхэлж танилцуулсан бол тухайн үед бодож байгаад нотлох гэрч эсхүл камерын бичлэг, бүртгэл зэргийг авч өгөх боломж байсан. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах албанаас албан тоот авахад мэдүүлэг авах өрөөнд мэдүүлэг авсан бүртгэл алга гэж буруутгадаг. Энэ байдлыг тухайн үед ажиллаж байсан 70 гаруй хүмүүс бүгд гэрчилнэ. Тухайн үед 2020 оны сүүл, 2021 оны дунд хүртэл мөрдөн шалгах газар, спорт заал, 1 давхрын ариун цэврийн өрөө, мэдүүлгийн өрөө, 2 давхрын ариун цэврийн өрөө, сауны өрөө бүтэн засвартай байсан. Жил гаруй хугацаанд мэдүүлгийн өрөө огт ажиллаагүй болохоор камерын бичлэг огт байхгүй. Мэдүүлгийн өрөөний компьютер ашиглагдаагүй. Би тухайн үед өөрийнхөө худалдаж авсан хувь компьютерт ажлаа хийдэг байж байгаад ажлаа солиод шилжиж явахдаа тэр компьютероо аваад явсан. Албан тоот өгсөн албан тушаалтан энэ нөхцөл байдлуудыг бодитоор хэлээгүй. Мөн бүртгэлийн асуудал яригддаг. Бүртгэлийг яаж хийгддэгийг би өөрөө ч бараг гэрчилнэ. Хүн болгоныг бүртгээд байдаггүй. Засвартай байсан үед бүртгэл яаж явсан байх уу. Ганц албан бичгээр буруутгасан. Утасны лавлагаа байгаа. Би mobicom, skytel гэсэн 2 дугаар барьдаг. Зөвхөн Skytel-н утасны тэр өдрийн лавлагааг авчихаад холбогдоогүй байна гэдэг зүйл ярьдаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад “Ч.Ааа яриад байгаа зүйлүүдээ гаргаж ирэх боломж байхад гаргаж өгөөгүй байна, гаргаж өгөхгүй яасан юм” гэдэг зүйл ярьсан. Надад гаргаж өгөх боломжийг хангаагүй. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцчихаад охиныг ээжтэйгээ ирснийг харсан өмгөөлөгч байгаа энэ хүнийг асууж өгнө үү, засвар хийж байсан, ямар компьютер ашиглаж байсан зэрэг гэрч нарыг асууж өгнө үү гэж удаа дараа Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорт гомдол гаргаж байсан. Өнөөдрийг хүртэл нэгэн ч хангагдаагүй. Хавтаст хэргийн хүрээнд намайг буруутгаж байгаа бол охины нотлох баримтыг буруу гэж үзэж байгаа бол Ц.У Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр, гурван янзын юм ярьсан. “Би мэдүүлгийг нь уншаагүй. Сүүлдээ уншсан болсон. Намайг гарын үсэг зур гэсэн уншиж байгаад зурсан” гэх зүйлүүдийг ярьж байсан. Би хэнийг ч гарын үсэг дуурайлгаж зур гэдэг шахалт дарамт үзүүлээгүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх тухай заагаагүй бөгөөд харин ч “хохирол учирсан байх”-г заавал шаардаж байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг Монгол улсын дээд шүүхээс тодорхойлохдоо хэргийн оролцогчийн шууд санаатай үйлдлээр өөртөө болон хэн нэгэнд давуу байдал бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үндсэн шинжтэй гэх бөгөөд үүнээс үзэхэд хэн нэгэнд хохирол учрахыг заавал шаардаж байна гэж ойлгогдохоор байгааг анхаарч цагаатгаж өгнө үү.” гэв.  

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ гэмт хэрэгт нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь хэн нэгэнд хор уршиг учирсан байхыг хамаарахгүй. Хэргийн гол шалгуур нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байхыг шаардана. Шүүгдэгч Ч.Аын тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хохирогч Х.А, шүүгдэгч Отгонбаатарт холбогдох хэрэг нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн. Х.Амэдүүлэг нь энэ гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт. Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах нийтлэг журам, мөн хуулийн 25.3 дугаар зүйлд заасан 18 насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах журмуудыг зөрчсөн. Х.А мэдүүлэг өгөөгүй байхад өгсөн мэтээр нотлох баримтыг бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон. Хуурамчаар үйлдсэн нотлох баримт гэж зохиомолоор бий болгох, хуулиар хориглосон арга хэрэгсэл ашиглаж хууль бусаар нотлох баримтыг цуглуулсан, бэхжүүлсэн байдлыг ойлгоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж хуульчилсан. Харин хууль зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт бол хуурамч нотлох баримт болно. Х.Агаас мэдүүлэг аваагүй, хохирогчоор тогтоогоогүй атлаа авсан мэтээр баримтыг бүрдүүлж түүнийг шүүх, прокурорт гаргаж өгсөн нь тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын зүгээс нотлох баримтыг хасуулж шийдвэрлэх боломжтой гэж байна. Насанд хүрээгүй хохирогчтой холбоотой бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн, өөрийгөө илэрхийлэх хүсэл, чадамж нь ямар байх уу. Энэ хүүхэдтэй холбогдолтой ганц гол насанд хүрээгүй хүүхдийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулчихаар тухайн хэрэг нь яаж шийдэгдэх үү. Тэгэхээр нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна.  Дараагийн өмгөөлөгчийн хувьд насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хамт ирсэн гэдгийг Ч.А хэлдэг гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдоогүй. Ц.Уийг хамтран оролцсон, энэ хэргийг үйлдсэн гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцохыг хуульчилсан. Эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж тухайн гарын үсгийг зурсан үйлдэл байна. Хууль сахиулагч буюу Ч.А тухайн насанд хүрээгүй хохирогчтой холбогдолтой гэмт хэрэгт хууль сахиулагчийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийг шалгаж нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлэх, цуглуулах ёстой алба хаагч мөн. Хэрвээ шаардлагатай бол эрх ашгийг хамгаалж оролцох, үнэхээр эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдөхөөр бол өмгөөлөгч авах эрхээр хангуулаад мөрдөгч үйл ажиллагааг явуулах ёстой субъект. Эрх зүйн мэдлэг дутмагаас болж гарын үсэг дуурайлгаж зурсан асуудал. Камерын бичлэг байхгүй гэж байна. Энэ хэрэгт гэрчээр Ц.У, насанд хүрээгүй гэрчээр Х.А хоёрын мэдүүлэг байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зүгээс нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Ч.А хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад намайг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ цаг хугацаанд намайг хэргийн материалтай танилцуулсан бол нотлох баримт гаргаж өгөх байсан гэж байна. Хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулахгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан эсхүл хэрэг шийдвэрлэгдсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудтай танилцуулах боломжоор хангадаг. Ч.Аын ярьж байгаа нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй, тодорхой ойлгомжтой, хэргийн бодит байдалтай нийцсэн.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.А нь ....ахлах мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүчиндэх гэмт хэргийн хохирогч болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг үйлдэж, тус тогтоол болон мэдүүлгийн тэмдэглэл дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Унасанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлган зуруулсан болох нь:

гэрч Ц.Уийн “... 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр надаас мэдүүлэг авсныхаа дараа намайг та охиныхоо гарын үсгийг зурчих гэж хэлсэн. Би охины гарыг үсгийг зурж чадахгүй шүү дээ, яаж зурдаг юм болоо гэхэд Х.Агийн анх дүүрэг дээр өгсөн мэдүүлгийн гарын үсгийг харуулаад та энийг харж байгаад дуурайлгаад зурчих гэж хэлсэн. Би Энхбилгүүн гэсэн мөрдөгч авсан мэдүүлэг дээрээс Х.Агийн гарын үсгийг харж байгаад дуурайлгаад зурсан. Намайг дуурайлгаад зурчих гэж хэлсэн. ...Би гарын үсэг зурсан мэдүүлгийг уншиж танилцаагүй, мөрдөгч Ч.А “та энэ дээр дуурайлгаад зурчих” гэхээр л дуурайлгаад зурсан. Манай охин Х.А 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Энхтайвангийн хүүхдүүдийн хамтаар Баянхошууны эцэс рүү байдаг “Нархан” гэж санаж байна, хүүхдийн зусланд амарч байсан. Тэр зусланд 7 хоног амраад ирсэн. ...Энэ дээрх Х.А гэж бичсэн гарын үсгүүд миний дуурайлгаж зурсан гарын үсэг мөн байна. Тэр өдөр тод гардаг балаар зуруулж байсан. Миний бичгийн хэв мөн...” /1хх 130-132/,

гэрч А.Отгонбаатарын “...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр надад холбогдох бага насны хүүхэд хүчиндсэн гэх шүүх хурал болсон. Шүүх хурлын явцад мөрдөгч Ч.А нь хохирогчоос мэдүүлэг аваагүй, өөрөө зохион бичиж ээж Ц.Уээр гарын үсэг зуруулсан байсныг мэдсэн...” /1хх 140-142/,

насанд хүрээгүй гэрч Х.А“...Одоо хугацааг нь сайн санахгүй байна. Анх хаана хэн гэдэг мөрдөгч дээр мэдүүлэг өгснөө санахгүй байна. ...Түвшинтөгс гэх мөрдөгч ах ээж бид хоёрыг дуудсан. Ээж бид хоёр Түвшинтөгс гэх мөрдөгч ах дээр очиход мөрдөгч ах манай ээжтэй уулзсан. Энэ үед хүүхэд хамгааллын ажилтан гээд Цэнгүүн гэх эгч ирсэн. Тэгээд надаас мөрдөгч Түвшинтөгс ах мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авсны дараа намайг хүүхэд хамгааллын байранд хүргэсэн. Уг байранд би 8 хоносон. Тэгээд намайг хүүхэд хамгааллын байрнаас гарсны дараа Түвшинтөгс мөрдөгч ах надаас дахин мэдүүлэг авсан. Ч.А мөрдөгчийг танихгүй. Анх удаа гадаа Ч.А мөрдөгчтэй нэг удаа уулзсан. Ч.А мөрдөгч надаас мэдүүлэг авч байгаагүй. Анх мөрдөгч Түвшинтөгс ахтай уулзах үед ажлын байранд нь анх удаа очсон. Үүнээс өмнө очиж байгаагүй...” /1хх 239-241/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 481 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн 2020.07.22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020.07.22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2020.07.22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020.07.22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2020.07.22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020.07.22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Ц.Уийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн 2020.07.22-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020.07.22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Х.Агэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ...” /1хх 94-98/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Унасанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлган зуруулсан насанд хүрээгүй хохирогч Х.Аг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 91/, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 92-93/ зэрэг нь А.Отгонбаатарын “Хүчиндэх” гэмт хэргийн нотлох баримтаар анхан шатны шүүхэд шинжлэн судлагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдэж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан /1хх 64-83/ хүртэл нотлох баримтаар үнэлэгдсэн байна.

Иймд Ч.Аын тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн.” гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Аыг “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Аыг “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чЧ.А, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чЧ.А, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч Ч.Аын “...цагаатгаж өгнө үү.”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын “...шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг үндэслэн цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/754 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ