Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2017/0604

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, Ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, БХЯ-УТ-2017-21 тоот Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох Батлан хамгаалах яамны 2017 оны хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, барилгын материал нийлүүлэх БХЯ-УТ-2017-241 тоот тендерийн 1-р багцын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн холбогдох хэсэг, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/1619 дүгээр мэдэгдэл болон тендерт шалгарсан М******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн захирал Д.Ц******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ ...Ц******* ХХК нь БХЯ-УТ-2017-21 тоот Тендерийн үнэлгээний хороо, БХЯ Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штабд холбогдуулан БХЯ-ны 2017 оны хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, барилгын материал нийлүүлэх БХЯ-УТ-2017-21 тоот тендерийн 1-р багцын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/1619 дүгээр мэдэгдэл болон тендерт шалгарсан М******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нь бүрэн хэрэгжиж дууссан, нэхэмжлэгчийн эрх бодитоор сэргэхээргүй болсон тул дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн захирал Д.Ц******* нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, БХЯ-УТ-2017-21 тоот Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Батлан хамгаалах яамны 2017 оны хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, барилгын материал нийлүүлэх БХЯ-УТ-2017-241 тоот тендерийн 1-р багцын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн холбогдох хэсэг, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/1619 дүгээр мэдэгдэл болон тендерт шалгарсан М******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаас газар үр дагавартай танилцуулж баримтжуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн захирал Д.Ц******* нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, БХЯ-УТ-2017-21 тоот Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Батлан хамгаалах яамны 2017 оны хэрэгцээт хүнсний

бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, барилгын материал нийлүүлэх БХЯ-УТ-2017-241 тоот тендерийн 1-р багцын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн холбогдох хэсэг, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/1619 дүгээр мэдэгдэл болон тендерт шалгарсан М******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ