Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 115/ШШ2024/0008

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Тийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай прокурорын дүгнэлтээр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн Э.Хд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т би, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанар хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Хгээс “Д” ХХК эмийг үйлдвэрлэгчийн тогтоосон горимд хадгалаагүй гэх зөрчлийн 15 дугаартай гомдол мэдээллийг шалгаж Мд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Хэрэгт авагдсан холбогдогч Мийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтаар "Д" ХХК нь эмийг үйлдвэрлэгчийн тогтоосон горимд хадгалаагүй зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Дээрх зөрчилд эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Хгээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0725175 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Мд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хураан авсан 24 ширхэг тосон түрхлэгийг Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой 500000 төгрөгний зардлыг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Эм хангамжийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага эмийн хадгалалт, эсхүл хамгаалалтын журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. "Д" ХХК нь эмийг үйлдвэрлэгчийн тогтоосон горимд хадгалаагүй зөрчлийг үйлдсэн байна.

Эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт Мийн гэж бичсэнийг "Д" ХХК-ийн гэж, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д холбогдогч Мийн гэснийг "Д" ХХК гэсэн өөрчлөлт оруулах, 6 дахь хэсэгт холбогдогч "Д" ХХК Мд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны дотор үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой 500000 төгрөгийн зардлыг гаргуулсугай гэсэн заалтыг хасаж өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Хгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0725175 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Х шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:  

 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Х би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ноогдуулах тухай" 0725175 дугаартай шийтгэлийн хуудсаар Мд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

 Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Тийн 2024 оны 06 сарын 03-ны өдөр бичсэн 15 дугаартай дүгнэлтэнд дурьдсаны дагуу 0725175 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт Мийн гэж бичсэнийг “Д” ХХК-ны гэж, ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д Мийн гэж бичсэнийг "Д” ХХК-ны гэсэн өөрчлөлт оруулах, 6 дахь хэсэгт холбогдогч "Д" ХХК, Мд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 сарын 03-ны дотор үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой 500,000 төгрөгийн зардлыг гаргуулсугай гэсэн заалтыг хасаж өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Тус шүүх, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Т)-ын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай прокурорын дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Чанарын хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Х нь, прокурорын дээрх дүгнэлттэй холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...” гэж заасантай нийцсэн байх бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Т)-ын ирүүлсэн, “Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Д” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрт буюу мөн өдрийн 0725175 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь: хэсэгт “М” гэж бичсэнийг “Д” ХХК гэж, ШИЙДВЭРЛЭХ НЬ: хэсгийн 1-д “М” гэж бичсэнийг "Д” ХХК  гэж тус тус өөрчлөлт оруулах, мөн ШИЙДВЭРЛЭХ НЬ: хэсгийн 6-д “Холбогдогч "Д" ХХК Мд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 сарын 03-ны дотор … үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой 500,000 төгрөгийн зардлыг гаргуулсугай” гэсэн заалтыг хасаж өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Тийн ирүүлсэн, “Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Д” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэр болох 0725175 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийг, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Х нь зөвшөөрснийг баталж, 115/2024/0011/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.СИЙЛЭГМАА