| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00400/И |
| Дугаар | 140/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Завхан аймгийн .... сумын ...... багт оршин суух ...... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга ............ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ........ нь 1968 онд төрсөн, ........ суманд оршин суудаг. ....... нь 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 10-р сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ........ нэгдлийн ........ бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1989 оны 05-р сарын 09- ний өдөр цэргээс халагдсан. 1989 оны 05-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31- ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ........... нэгдлийн ........... бригадад малчнаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт дээрх хугацаатай холбоотой тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна.
Иймд 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 10-р сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 05-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын .......... нэгдлийн ...........бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ......... нь ........... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Мминий бие нь Завхан аймгийн ........ сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай давхацсан тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч .......... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н............ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ............ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тэрээр 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .........сумын ......... нэгдлийн ........... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ..........тоот лавлагаа, Завхан аймгийн .......... сумын ......... нэгдлийн 1985, 1986, 1991 онуудын цалингийн цэс зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн У...... хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ...... нэгдэлд малчин, 1989 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч ........... өгсөн мэдүүлгийн: ........... нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Завхан аймгийн ........... сумын ............ нэгдлийн ............ бригадад илгээлтээр гарч байсан. Тэр цагаас хойш тасралтгүй мал маллаж байгаа. Голдуу адуу хариулдаг байсан... гэх хэсэг,
Гэрч ..........өгсөн мэдүүлгийн: ............. нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Завхан аймгийн .......... сумын ......... нэгдлийн ........... бригадад илгээлтээр гарч байсан. Тэр цагаас хойш тасралтгүй мал маллаж байгаа.... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч........... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч........... овогт .........ийг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын .......... нэгдлийн .......... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ