| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00389/И |
| Дугаар | 140/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... сумын ........ багийн ......... тоотод оршин суух ............ овогт .............. нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..........., нарийн бичгийн дарга ............нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1970 оны 07 сарын 22-ны өдөр Завхан аймгийн ....... сумд төрсөн, одоо 54 настай. Миний бие 1978 онд ........ сумын сургуульд элсэн орж 1986 оны 06 сард 8 дугаар анги төгсөж, 1986 оны 09 сараас 1988 оны 07 сар хүртэл ......... сургуульд суралцаж төгсөөд ........... 1988 оны 08 сарын 26-ны өдрийн 70 дугаар тушаалаар 1988 оны 08 сарын 01-ны өдрөөс тус үйлдвэрт эхлэн боловсруулах цехийн нормчноор томилогдож 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажилласан. Миний бие 2025 оны 07 сард 55 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа.
Иймд ........ миний 1988 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сар 31-ний өдөр хүртэл .................... нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч .......... ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1988 оны 8 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ....................цехийн нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ...........дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ............ даргын 1990 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ....... дугаартай Зарим хүмүүсийг цагийн тарифт цалингаар түр цалинжуулах, шагнах, цалингүй чөлөө олгох тухай тушаалын 2 дахь хэсэгт Шилбэний арьсан гутал шинээр хийж сурч байгаа эхлэн боловсруулах цехийн ажилчин ............ нарыг 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 3 зэргийн цагийн тарифт цалингаар цалинжуулсугай гэх бичилт, мөн даргын 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай Зарим хүмүүст тэтгэмж, захиргааны чөлөө олгох тухай тушаалын 2 дахь хэсэгт Ажилчин, залуучуудын оройн сургуулийн мэдэгдэх хуудсыг үндэслэн оройн сургуулийн шалгалт өгөх эхлэн боловсруулах цехийн нормчин ....... нарыг 5-р сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд 10 хоногийн чөлөө олгосугай гэх бичилт, мөн даргын 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ......... дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох, зарим хүмүүсийг шагнах ажилд томилох тухай тушаалын 3 дахь хэсэгт ......... 6 дугаар сарын 7-ноос 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллуулсугай гэх бичилт, мөн 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ....... дугаартай Тамирчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтад Спартакиадад оролцох спортын төрөл, хүний нэрс гэсэн хэсэгт ....... ... гэх бичилт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн........ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ........, ажилд орсон 1988, .........., Нормчин, 1988 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ...........өгсөн мэдүүлгийн: .......... анх 1988 оны намар шиг санагдаж байна. Улаанбаатар хотын ........ төгсөж ирээд ......... нормчноор ажиллаж байсан. Сагс, волейвол тоглодог тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байсан... гэх хэсэг,
гэрч ........ өгсөн мэдүүлгийн: ...манай цехийн гол дамжлага дээр ажилладаг хүүхэд байсан. Мастераар төгсөж ирсэн гэдэг байсан. Зохион байгуулалт, урамшууллын бригадын хөдөлмөр хамгаалалтын дарга гэж хэлэгддэг сайн ажилтан байсан ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч ...... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........... овогт ............ 1988 оны 8 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ............... нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ................улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ