| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00310/И |
| Дугаар | 131/ШШ2015/00314 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *********************** ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ****************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн 18-р баазад 1979 оноос 1980 онд авто машины засварчнаар ажиллаж байгаад 1980 онд цэргийн албанд явж 1983 онд халагдаж ирээд 1984 онд Авто 18-р баазад Тээврийн удирдах газрын даргын жолооч, УАЗ-53 машины жолоочоор ажиллаж байсан. Авто 18-р баазад 1984 оны 07 сарын 20 ноос 1989 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Батбаяр нь 1984 оны 07 сарын 20 нд Тээврийг удирдах газрын даргын тушаалаар Авто 18-р баазад жолоочоор томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байхдаа даргын жолооч, цагийн жолооч, 53-ын жолооч зэрэг ажил хийж байсан. Иймд ажилласан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 2422 дугаар архивын лавлагаа, 2015 оны 06 сарын 15-ны өдрийн 49 дугаартай нотариатчийн гэрчилсэн шүүхэд төлөөлөх итгэмжлэлзэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******** нь ажиллаж байсан байдалаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
*********** нь 1984 оны 07 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 2422 дугаар архивын лавлагаа, хүсэлт гаргагч ************ын хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************ын 1984 оны 07 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээршүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ