Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2015/00002

 

 

 

 

 

2014 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2015/00002

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ********** оршин суух, эмэгтэй, ********** регистрийн дугаартай, ********* овогт ***********

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 11 сарын 27ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******** шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Миний бие 1990 онд ********* гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. 1996 онд миний хань нас барж, насанд хүрээгүй 2 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж байна. ********** нь 1986-1988 ондуудад цэргийн алба хаасан. Хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул 1984 оноос 1986 он, 1988 оноос 1992 оныг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү, намайг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг даруй хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 09 сарын 4-ний өдрийн 814 дүгээр лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *********** нь ********* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

*********** нь 1984 оны 06 сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 09 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь , Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 09 сарын 4-ний өдрийн 814 дүгээр лавлагаа хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь ************ 1990 оны 07 сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, ********* 1996 оны 12 сарын 05-ны өдөр нас барсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно.

Хүсэлт гаргагч ********* 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2014 оны 12 сарын 17-ны өдөр тус шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч *********** нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаарзүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********** 1984 оны 06 сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 09 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ