| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00300/И |
| Дугаар | 131/ШШ2015/00313 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын ****************гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ****************** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би Давшилт нэгдэлд 1981 оноос 1990 онд мал маллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил, цалин хөлсийг бүрэн бичсэн боловч бригадын дарга тамга тэмдэгийг бүдэг байна гээд заримыг дахин тодоруулж өгсөн. Гэтэл одоо тэтгэвэрт орох гэхээр дэвтэр дээр дарсан тамганы өнгө өөр байна. Ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд 1981 оноос 1990 онд Заг сумын Давшилт нэгдэлд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ээж 1963 онд төрсөн. Багадаа эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тэгээд хөдөлмөрийн насанд хүрээд Заг сумын Давшилт нэгдэлийн гишүүн болж мал маллаж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш Давшилт нэгдэл тартал уг нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоход ажилласан байдлаа тогтоолго гэсний дагуу архиваас лавлагаа авсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлэгийг үндэслэн Заг сумын давшилт нэгдэлд 1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар 2014 оны 03 сарын 18-ны өдрийн 312 дугаар архивын лавлагаа, **************д олгосон хөдөлмөрийн дэвтэр, 2015 оны 05 сарын 29-ний өдрийн итгэмжлэл, гэрч **************, ***************** нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдалаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
******************** нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 2014 оны 03 сарын 18-ны өдрийн 312 дугаар архивын лавлагаа, *************д олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч *********************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагч *********************гийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****************************гийн 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээршүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ