Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2015/00312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын************************гийн хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, ш**************************үүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Пүрэвдаваа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч *****************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******************* нь 1962 онд төрсөн. 1970 онд сургуульд орж 1978 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуулийн 8-р анги төгссөн. Улмаар Улаанбаатар хотод НААҮ-ний ТМС-д гуталчины ангид элсэн суралцаад 1980 онд гуталчины 4-р зэрэгтэй төгссөн. 1982 оноос 1991 он хүртэл Баянцагаан сумын НААҮ-нд гуталчнаар, 1991 оноос 1993 оныг дуустал Жаргалын зам нэгдэл болон компанид малчнаар ажилласан тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

************** нь 1978 онд Баянцагаан сумын сургуулийн 8-р ангийг төгсөж Улаанбаатар хотод НААҮ-ний ТМС-д хоёр жил суралцаад төгссөн. 1982 оноос 1990 оныг дуустал Баянцагаан сумын НААҮ-ний газарт гуталчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох нас болсон учир ажилласан жилийг нь тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд 1982 оноос 1993 оныг дуустал хугацаанд ажилласан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 325 дугаар архивын лавлагаа, 2015 оны 06 сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1983 оны 10 дугаар, 1985 оны 10 дугаар, 1986 оны 11 дугаар, 1987 оны 18 дугаар, 1990 оны 59 дугаар, 1991 оны 17 дугаар тушаалуудын хуулбар, Д.Энхтүвшингийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч **************** нь ажиллаж байсан байдалаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 **************** нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар, Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам компанид малчнаар ажиллаж байсан болох нь 2012 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 325 дугаар архивын лавлагаа, 2015 оны 06 сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1983 оны 10 дугаар, 1985 оны 10 дугаар, 1986 оны 11 дугаар, 1987 оны 18 дугаар, 1990 оны 59 дугаар, 1991 оны 17 дугаар тушаалуудын хуулбар, Д.Энхтүвшингийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наниданцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **************************гийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээршүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

АРГАЛАГЧ   Н.БААСАНБАТ