Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2015/00311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын *******************ын хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 10ы өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ************* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн харъяат ********************** миний бие1960 онд төрсөн. 1976-1978 онд Барилгын ТМС төгсөж хөдөлмөрийн дэвтэр нээхэд Хорлоо гэдэг нэрээр бичиж ташааруулсныг одоо хөдөлмөрийн дэвтэр эзэмшиж байгаа **************гэж хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1976 онд сургууль төгсөөд Баянхонгор аймгийн Барилгын ТМС-ийн бетон арматурын ангид элсэн суралцаж, 1978 оны 6 сард төгссөн юм. Тэгээд Барилга трестэд тасралтгүй ажиллаж байна. 1976 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт *********************** гэж дууддаг нэрээр бичигдсэн байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б.Хорол намайг тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар 1976 оны 06 сарын 25-ны өдөр **************д олгосон хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, **************ын төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *************** нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

**************д 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *************** мөн болохыг гэрчийн мэлүүгийг үндэслэн тогтоох үндэслэлтэй байна.

Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуулиас 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бадамжавын Хорол мөн болох нь 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Баянхонгор аймгийн Барилгын Техник Мэргэжлийн сургуулиас 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ********************д олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Бадамжавын Хоролыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ    Н.БААСАНБАТ