| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0131/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Ж.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 707002650049 дугаартай хэргийг 207 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр , ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа дасгалжуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт , ******* дүүрэг,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,
Монгол Улсын иргэн, оны 7 дугаар сарын 06-ны өдөр , ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, настай, бүрэн бус дунд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , ******* дүүрэг,, тоотод оршин суух,
урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2009 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32., 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн тусгай ангийн 26. дэх хэсэгт зааснаар 8 сар 0 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6. дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 8 сар 0 хоногийн хорих ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ж.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байхдаа буюу 207 оны 0 дугаар сарын 8-наас 207 оны 0 дугаар сарын 9-нд шижих шөнө 00 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо Буян-******* худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр Н.тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж хоёр зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байхдаа буюу 207 оны 0 дугаар сарын 8-наас 207 оны 0 дугаар сарын 9-нд шижих шөнө 00 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо Буян-******* худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр Ч.тай маргалдаж улмаар барьцалдаж, нүүрэн тус газар нь мөргөж шүдний булгарал, 2 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* нь согтуурсан үедээ 207 оны 0 дугаар сарын 8-наас 9-нд шижих шөнө 00 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо Буян-******* худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр Н.ыг “машинтайгаа яаж яваад байгаа юм бэ” гэж түүнтэй маргалдаж заамдалцан түүний нүүрэн тус газарт цохиж хоёр зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол,
Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 207 оны 0 дугаар сарын 8-наас 9-нд шижих шөнө 00 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн дүгээр хороо Буян-******* худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр Ч.тай маргалдаж заамдалцан түүний нүүрэн тус газар нь мөргөж шүдний булгарал, 2 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ийн өгсөн: “207 оны 0 дугаар сарын 8-ны орой найз Ж.*******тэй хамт замын хажуугаас танидаг хүний таксинд суусан. Гэтэл хажуугаас нэг приус маркийн машин шахсан. Би машины цонхыг онгойлгож “яаж яваад байгаа юм бэ” гэж асуухад “яасын бэ” гэж хариулаад, тухайн машин замын хажуу руу зогссон. Тэгээд араас нь очиж зогсоод намайг машинаас буухад нөгөө машинаас хэдэн залуус бууж ирсэн. Нэг залуу нь согтуу над руу томорч, би тэр залууг заамдаж газарт унагаад нүүр лүү нь цохьсон. Манай найз С.*******тэй барилцаж авсан залуу нь “миний шүдийг хугалчихлаа, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд С.******* бид хоёр найз ын машинд суугаад явсан. ******* дүүргийн цагдаагийн хэлтсээс 20 хоногийн дараа гомдлын талаар мэдэгдээд “ирж уулз” гэж дуудсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: “207 оны 0 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө найз Ж.*******той хамт архи уусан. Замаас такси барихад танидаг хүний машин зогссон. Буян ******* руу явж байхад хажуугаас цагаан өнгийн машин шахсан. Тэгээд Ж.******* машинаас буугаад “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд жолоочтой нь барилцсан. Тэр үед машинаас хэдэн залуучууд буугаад ирэхээр нь би машинаас гараад очсон. Гэтэл хохирогч намайг шанаадсан. Би “яадаг бацаан бэ” гэж хэлээд зөрүүлээд мөргөсөн. Нөгөө залуу шүд хугарсан талаар ярихаар нь Ж.******* бид хоёр машиндаа сууж хөдөлж, захиргааны урьд буусан. Тухайн өдрөөс 20 гаруй хоногийн дараа цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баттулгын өгсөн “207 оны 0 дугаар сарын 8-ны өдөр би найз , , Мөөжиг 4-тэй хамт явж байгаад Цогтоо гэх найзынхаа гэрт ******* дүүргийн 7 дугаар хороо Бадралд 22 цаг өнгөрч байхад очсон ба бид 3 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхэг, 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво уугаад Цогтоогийн гэрээс 23 цаг өнгөрч байхад бид 4 гараад явсан ба өөрийн эзэмшлийн -77 УНБ улсын дугаартай Т.Приус 0 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод бид 3 суугаад бид 2 Буян-******* худалдааны төвийн урд талын зогсоолд зогсоод найзыгаа хүлээгээд зогсож байтал хар өнгийн 90-08 УБС улсын дугаартай Гранд марк2 тээврийн хэрэгсэл ирээд дотроос нь нэг залуу бууж ирээд “яаж яваад байгаа юм бэ” гэсэн ба “яасан бэ ах” гэж асуухад “шахаад яаж яваад байгаа юм бэ” гэж уурлаад манай найз руу дайраад байсан ба машинаасаа буугаад би араас нь буутал тэр 2 хоорондоо барьцалдаж байсан ба Мөөжиг араас бууж ирээд бид 2 дундуур нь ороод “боль” гээд салгах гэтэл “чи мангар бацаан зайл” гээд намайг салгуулаагүй ба тэр залуугийн найз гээд дахиж нэг залуу бууж ирэхээр нь би “ахаа найзыгаа аваад явчихая та салгаачдээ” гэхэд тэр залуу миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд нэг алгадаад холдсон. Тэр залуу “чи намайг алгадаад ямар овоо юм бэ” гээд заамдаад миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний үүдэн шүд хугарсан ба би тэр залууг “байж бай” гээд цагдаа дуудаад “хүлээж бай” гэхэд тэр залуу зугтаад машиндаа суугаад манай найз тай зууралдаж байсан залуу бас машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. бид 2 шууд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 4-5 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Н.ын өгсөн “Би 207 оны 0 дугаар сарын 9-ний өдөр 00 цагийн үед назй , Мөнх-Эрдэнэ, Батхуяг нарын хамтаар миний эзэмшлийн -77 УНО улсын дугаартай Т.Приус 0 маркийн машинтай Буян-******* төвийн урд талд явж байтал араас Марк2 маркийн машинтай ах нар араас дуудаад “дүү нар яагаад байгаа юм бэ” гэхээр нь “яасан бэ” гээд машинаасаа буутал нөгөө машинаас нэг ах гарч ирээд “ахын дүү Мангас Зоригоо гэж мэдэх үү” гэхээр нь “мэдэхгүй” гэхэд “чи хаанахынх юм бэ” гэхээр нь би “Багануурынх” гэхэд гэнэт барьж аваад газар хөлөөрөө дэгээдээд унагаасан. Тэгээд нүүр рүү маань олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисоныг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд хүмүүс ирж салгасан. Тэгтэл машиндаа суугаад тэр ах нар зугтаагаад явчихсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн -2 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн “Би оос тэр өдөр буюу 207 оны 0 дугаар сарын 9-ний өдөр орой 22 цагийн үед л ирсэн юм. Тэгээд 0 шард найзындаа оччихоод эргээд явж байтал Буян-******* төвийн таксины зогсоол дээр урд талд нэг цагаан өнгийн суудлын автомашин урд зам хаагаад хөндөлсөөд байсан тэгэхээр нь сигналдаад хажуу талд нь очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд өөдөөс хэдэн залуучуудын жолооч нь өөдөөс хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл хажууд сууж явсан ******* “та нар юу гээд байгаа юм бэ” гээд маргалдаж эхэлсэн юм. Тэгээд нөгөө машины жолооч залуу машинаасаа буугаад ирсэн. ******* бас машинаасаа буугаад барьцалдаад авсан. Тэгээд зодолдож эхэлсэн. Тэр үед машинаас мөн хүмүүс буугаад ******* гарчихсан муудалцаад зодолдоод нэг нь “шүд хугарчихлаа” гэж орилсон. Тэгэхээр нь *******г болиулаад “цаашаагаа яв” гэж хэлсэн. *******ийг салгах гээд дийлэхгүй арай хийж салгаад машинд суулгаад нутгийн удирдлагын ордоны урд талд тэр хоёрыг буулгаад би гэр рүүгээ орсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-20 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 207 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн №343 дугаар:
/хх-ийн 26 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 207 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн №346 дугаар:
/хх-ийн 30 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 40, 46 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 4, 58 дугаар тал/
Нийслэлийн ******* дүүргийнны тодорхойлолт
/хх-ийн 44 дүгээр тал/
Нийслэлийн ******* дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.*******, С.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан тэдэнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / нэгж=000 төгрөг/ 460,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.*******, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч., Н. нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэснийг үндэслэн Ж.*******, С.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5, .2, .6, .7, .8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Боржигон овогт Жанчивдоржийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Ж.*******, С.******* нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******, С.******* нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.*******, С.******* нарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 4 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ