| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Цэнд |
| Хэргийн индекс | 115/2024/0012/З |
| Дугаар | 115/ШШ2024/0009 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 115/ШШ2024/0009
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос ирүүлсэн, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0719034 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт /гомдол/-ээр Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд: “... Днь хүнсний дэлгүүр ажиллуулахдаа хэрэглэж дуусах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, үйл ажиллагаандаа дотоод хяналт хариуцсан ажилтан ажиллуулаагүй, дотоо хяналтын журам боловсруулж хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
... Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчиж хамгийн хөнгөн шийтгэл оногдуулахаар заасан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэл оногдуулж хууль зөрчсөн байна.
Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... гэсэн, 2 дахь хэсэгт ...100000... гэснийг ...500000... гэсэн өөрчлөлт оруулж зөвтгүүлэх үндэслэлтэй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Уийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0719034 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэсэн дүгнэлт бүхий гомдлыг гаргажээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч У би, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны 16 дугаартай прокурорын дүгнэлтэд тусгагдсан иргэн Д-д2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0719034 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэсэн, 2 дахь хэсэгт 100000 гэснийг 500000 гэсэн өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн холбогдогч иргэн Д-д0719034 дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт /гомдол/-ээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,
Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын дүгнэлт /гомдол/-д 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд “... Б.Дорж-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0719034 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэснийг 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэсэн, 2 дахь хэсэгт 100000 гэснийг 500000 гэсэн өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн хариу тайлбарыг ирүүлжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн Б.Доржийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0719034 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрт “... Шийдвэрлэх нь хэсгийн 1-д ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэснийг 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... гэсэн, 2 дахь хэсэгт ...100000 ... гэснийг ... 500000 ...” гэсэн өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын дүгнэлт бүхий гомдол дахь зөрчлийн холбогдогч иргэн Д-д2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0719034 дугаар шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрт “... Шийдвэрлэх нь хэсгийн 1-д ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэснийг 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... гэсэн, 2 дахь хэсэгт ...100000 ... гэснийг ... 500000 ...” гэсэн өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч /У/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦЭНД