Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1205

 

   2022            12           20                                       2022/ДШМ/1205                           

 

Э.У-тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай   

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Ж.Отгончимэг,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/1238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 231680650 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Э.У, 

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.  

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 30 дугаар байрны подвалд “цагдаад өглөө” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Хнүүр болон бие рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

мөн хамтран амьдрагч М.Хыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 14-311 тоотод зодсон, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 44 тоотод байх нийтийн байранд “2 утасны дугаар барьж яах гээд байгаа юм" гэж маргалдан улмаар индүүгээр түүний зүүн гарын булчин хэсэгт түлсэн, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 30 дугаар байрны подвалд бусадтай хардаж, түүний зүүн шанаанд 1 удаа, зүүн талын чих рүү 2-3 удаа цохиж, дух руу нь хутга шидэх зэргээр зодсон, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж 37б тоотод “чи надаас салах гэж байна, чи намайг шоронд явж байж санаа амрах гээд байна уу” гэж уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод амь хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй П.С“ээжийг зодлоо” гэх шалтгаанаар цээж рүү нь өшиглөж, толгойн зүүн хэсэг рүү олон удаа дэвсэж, биед нь тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар эрүүнд зулгаралт, цээж зүүн бугалга бугуй, хоёр шилбэнд цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн зодсоны улмаас П.Салсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэбатын Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.У-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Э.У-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 15 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Э.У-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор оногдуулсан 15 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /280:8/=35 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-тоногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уаас нийт 5.550.880 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хишигжаргалд 3.562.420 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.988.460 төгрөгийг тус тус олгож, хохирогч М.Хд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос хар өнгийн хагас түрийтэй гутал, 1 ширхэг ягаан өнгийн даавуу, 1 ширхэг 0.75 граммын хамаг монгол нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.У-тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1992 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн П.С суманд П.Эрдэнэбат, Л.Бадамцэцэг нарын ууган хүү болж мэндэлсэн. 2005 онд эцэг П.Эрдэнэбат мөнх бусыг үзүүлж эх Л.Бадамцэцэг минь таван бага насны хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн. Талийгаач ааваасаа хойш ээж болон дөрвөн бага насны дүү нараа харж хандан ажил хийж, шил, лааз түүж амьдралд том ахынхаа үүргийг гүйцэтгэж, сургууль соёлд суралцах боломж үнэхээр гараагүй. Тэр он жилүүдэд эх П.Бадамцэцэгийн биеийн байдал муу байсан бөгөөд ээждээ эм тариа авах, дүү нартаа хоол унд, талх тарианы мөнгө олохоор бага наснаасаа хүнд хүчир хөдөлмөр эрхэлсээр ирсэн. Хэчнээн зовж зүдэрч байсан ч хулгай зэлгий хийгээгүй, хүнд худал хэлж хуурч үнэхээр үзээгүй. Хөдөлмөрийн амтанд орж балчир зүрхэнд гэр бүлдээ тусалж нэмэр болдогтоо өөрөөрөө бахархаж баярладаг. 2010 оны хавьцаа талийгаач П.С нь ээжтэй минь хамтран амьдарч эхэлсэн. Манайх гэдэг айл арай амьдрал дээрдэж талийгаач ахын буянд дүү нараа сургууль соёлд сургаж, бүрэн бүтэн хувцастай явуулж сэтгэлд нэн өег мэдрэмжтэй байдаг болсон. Талийгаач, ээж 2 үе, үе маргаж зодолддог ч гэлээ эргээд хурдан эвлэрдэг. Талийгаач нь надад болон манай гэр бүлийнхэнд тус дэм болон амьдарч дүү нарыг минь хамт өсгөж, эцгийн хайраар хайрласан ачтан билээ. Сүүлийн жилүүдэд талийгаач ахын архи уух нь ихсэж, ээжид минь байнга шахуу гар хүрдэг болсон. Нэг ирэхэд алхаар толгойг нь хагалсан байхад нь “ахаа ээжийг минь битгий зодож байгаач” гэж гуйгаад явсан. Дараа ээжийн минь гуянд заазуураар цавчсан байсан. Мөн л гуйгаад явсан. Талийгаач ахын согтуу байх үеийн тийм үйлдлүүдийг нь ээж минь нууж хаадаг болохоор нэг их оролцдоггүй, оролцохыг ч хүсдэггүй. Тэр муухай хэрэг гардаг орой хамтран амьдрагч М.Ххамтаар ээжийндээ ороод, ээжийнхээ дэргэд очтол ээж минь царай нь цонхийгоод цав цагаан болсон толгойноос нь цус дусалсан байдалтай “миний хүү” гэж муухай орилоод “Сүхээ ах чинь намайг сая яг алах гэж байна” гээд орилоход нуруугаар хүйт даагаад бие бадайраад яг юу хийсэн юу болсныг бүрэн ухамсарлаагүй шок, цочролын байдалтай байж байтал дүү Отгонбаяр ирж, би М.Ххамт харьсан. Дараа нь яг юу болсон талаар М.Хаас сонсоод маш их харамссан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар онц харгис хэрцгий, бие авч явах чадваргүй зэрэг хүндээр яллаж байгааг шалгаж, зүйл ангийг анхаарч үзэж өгнө үү. Миний бие хийсэн гэмт хэргээ ухамсаргүй, шок байдалтай үйлдсэн. Миний гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж, буруутай үйлдлээ ойлгон талийгаачийн ар гэрт одоогоор 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг бүрэн гүйцэт нөхөн төлөхөө илэрхийлье. Намайг анх удаа онц хүнд гэмт хэрэгт холбогдсон, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж зүйл ангийг хөнгөрүүлэн, дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.У нь анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй буюу “... зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлдэг. Энэ байдлыг үгүйсгэх аргагүй. Өмнө нь талийгаач П.С нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан бөгөөд шүүгдэгч Э.Уын эхийг алхаар цохиж биед нь гэмтэл учруулж 600.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл авч байсан. Энэ талаарх баримт хэрэгт байдаг. Шүүгдэгч Э.Уын хувьд эхийнх нь толгойноос цус гарсан, зодуулсан байгааг хараад санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг зодож амь насыг хохироосон байх боломжтой. Иймд шүүгдэгч Э.Уын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв. 

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.Хын биед хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн М.Хыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр удаа дараа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн 2021 оны 11 дүгээр  сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгай тоотод амь хохирогч хөгжлийн бэрхшээлтэй П.С“манай ээжийг зодлоо” гэж маргалдан П.Сын биед олон тооны шарх үүсгэн зодсоны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож, нийт 15 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокуророос шүүгдэгч Э.У-тоногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирлоо төлөөгүй байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл, ял тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Уын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Э.У нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод амь хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй П.С“ээжийг зодлоо” гэх шалтгаанаар цээж рүү өшиглөж, толгойн зүүн хэсэг рүү олон удаа дэвсэж, биед нь тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар эрүүнд зулгаралт, цээж зүүн бугалга бугуй, хоёр шилбэнд цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн зодсоны улмаас П.Салсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хишигжаргалын “...П.С нь миний төрсөн ах, бид эхээс хоёулаа. П.С ах архи уугаад халамцуу явж байгаад хүнд зодуулж гудамжинд ухаан алдаж хэвтэж байгаад хайруулж, 2 гарын эрхий хуруунаас бусад 8 хуруугаа тайруулсан. Миний ахыг хамтран амьдрагч Бадамцэцэгийн төрсөн хүү нь зодсоноос болж тархинд нь гэмтэл учраад нас барсан юм байна лээ. П.С ах, Бадамцэцэг эгчтэй ер нь хамт амьдарснаас хойш байнга архи ууж, уусан үедээ хоорондоо зодолддог хүмүүс байгаа юм. Оршуулгын зардал 4.562.420 төгрөгийн хохирлын баримт хэрэгт өгсөн, өнөөдөр хохиролд 1.000.000 төгрөгийг бэлнээр шүүгдэгч талаас өгсөн, өөр мөнгө аваагүй байна.” /1хх 41/,

гэрч С.Долгорын “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 45 минутын үед гэртээ байж байтал дүү Сүхнаран орж ирээд хажуу айлын хүн түргэн дуудаад өг гэхээр нь би гарч яасан юм бол гэж асуутал хажуу айлын эмэгтэй “энд хүний амнаас хөөс гараад ухаангүй байна, түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь түргэн дуудаж өгсөн.” /1хх 49-50/,

гэрч Л.Бадамцэцэгийн “...Хэрэг болдог өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...гаднаас хүү Э.У, эхнэр М.Хтай хамт орж ирсэн. Тэгэхээр нь би уурандаа Э.Ут хандаад “наад П.С чинь намайг зодсон” гээд хэлчихсэн чинь Э.У уурлаад “П.Саа одоо болоо юм биш үү” гээд зуухны урд сууж байсан П.Сын цээж рүү хөлөөрөө жийж өшиглөөд газар унагаагаад толгойн зүүн хэсэг рүү хөлөөрөө олон удаа дэвсээд өшиглөөд байсан, хажуугаас М.Х боль гээд орилоод байхад Э.У үгэнд ороогүй, улам П.Сын цээж толгой руу нэмж өшиглөөд л байсан. Манай гэрийн хоймор хэсгийн унинд ногоон өнгийн гар чийдэнг дүүжлээд асаачихсан байсан ба тухайн үед Э.У нь П.Сыг зодож байгаа нь маш сайн харагдаж байсан. Тэгээд Отгонбаярыг хэн дуудсан юм бүү мэд, Отгонбаяр ороод ирсэн. Тухайн үед П.С шалан дээрээс босож ирэхгүй хэвтээд байсан. Тэгтэл Отгонбаяр “Э.Уаа чи намайг багаас минь өсгөсөн миний аав шиг хүнийг зодсон бол ална шүү” гээд П.Сыг өргөөд хойморын орон дээр тавьсан. Ингээд тэр 3 гараад явсан. П.С нь тэр шөнөдөө болон маргааш нь ч гэсэн сэрээгүй. Тэгээд би гэрээс гараад хажуу талд жорлон ухаж байсан залуугаар 103 дуудуулаад П.Сыг өгч явуулсан. ...” /1хх 60-61/,

гэрч М.Х“...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой хадам ээж Бадамцэцэгийн гэрт 23 цагийн орчим ороход П.С ах галын урд талд суучихсан, харин хадам ээж Бадамцэцэг хоймор орон дээр сууж байсан. Ингээд бид хоёрыг ороход хадам ээж Бадамцэцэг Э.Ут хандаад “дөнгөж сая П.С миний хоолой амыг боогоод зүүн чих рүү цохисон, чихнээс нойтон хулхи гоожоод байна” гэж хэлсэн. Тэгсэн Э.У “одоо болоо юм биш үү, пизда минь” гээд галын урд талд сууж байсан П.С ахын цээж рүү хагас түрийтэй Израйл гутлаар жийж өшиглөөд дух руу нь гараараа нэг удаа цохиод, эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэрт байсан улаан өнгийн том алчуураар П.С ахын хоолойг боож шалан дээр унагаагаад цээж рүү нь өшиглөөд бас толгойн зүүн хэсэг рүү олон удаа дэвссэн, би тоолж чадаагүй, одоо болиоч гээд Э.Уыг болиулсан. Зодуулж байхдаа П.С ах ерөөсөө яриагүй, ёо ч гэж дуугараагүй. Тэгтэл Э.У нь П.С ахыг шалан дээрээс босохгүй байхаар нь энгэрээс нь хоёр гараараа заамдаж аваад гэрийн зүүн хаяа руу түлхсэн, П.С ах унаад унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тэгсэн чинь Э.У нь П.С ах руу очоод “бос пизда минь” гээд цээж, толгой руу нь хөлөөрөө жийгээд, дэвсээд өшиглөөд байсан. П.С ах ухаан ороогүй, ерөөсөө босож ирээгүй. Хадам ээж Бадамцэцэг тухайн үед “наад муу чинь ээжийг чинь зодсон” гээд орилоод л байсан. Ингээд Э.У, П.С ахыг зодож дууссаны дараа өөрийн төрсөн дүү Отгонбаярын 80890947 дугаар руу залгаад ээжийг чинь П.С ах зодсон байна, чи хурдан хүрээд ир гэсэн. Удалгүй Отгонбаяр ганцаараа хүрээд ирсэн. Отгонбаяр орж ирэнгүүт П.С ахыг ухаангүй байхыг хараад “чи муу яагаад П.С ахыг зодож байгаа юм. Энэ хүн намайг хар багаас өсгөсөн хүн шүү ахиж зодох юм бол ална шүү” гэж Э.Ут хэлээд П.С ахыг орон дээр гаргаад хэвтүүлсэн. Ингээд Э.У, Отгонбаяр бид гурав гэрээс гарсан. Гэрт нь хадам ээж Бадамцэцэг орон дээр суугаад үлдсэн. Маргааш нь Э.У хадам ээж рүү залгахад П.С ах чинь ухаан ороогүй, амнаас нь хөөс сахраад түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү аваачсан, тархины хагалгаанд орсон гэж хэлсэн. Ингээд сүүлд хадам ээж Бадамцэцэгтэй Э.У бид хоёр уулзахад хадам ээж “Э.Уаа би П.Сыг зодсон хэргийг чинь даасан, ээж нь өөрийгөө цагаатгах юмаа хийсэн, миний хүү ядаж нэг сар гаруй энэ хавиар харагдахгүй зайлаад өг” гэсэн. ...” /1хх 67-68, 70/,

гэрч Э.О “...Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Их наранд төрсөн эгч Охиноогийнд хонож байсан бөгөөд шөнө 23 цаг 30 минутын үед төрсөн ах Э.У над руу утсаар залгаж П.С ээжийг чинь зодчихсон байна, ирж хараач гэхээр нь зээлийн гудамжинд байх ээж Бадамцэцэгийн гэр рүү алхаад очсон. Тэгээд гэрийнхээ наад талын жалганы хажууд алхаж явтал дээрээс Э.У ах эхнэр Зулаагийн хамт уруудаад алхаж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гээд гэр рүү хамт очсон. Тэгэхэд монгол гэрт ээж хойд орон дээр хэвтэж байсан, П.С ах пийшингийн урд талд дээшээ хараад хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд би ээжээс таныг Сүхээ ах зодсон уу гэж асуухад ээж надад хандан “ах чинь намайг зодоогүй, юу гэж зодож байдаг юм” гэж хэлэхээр нь ээжийн хүзүү, хоолой нүүр царайг нь харахад цохиулж зодуулсан шарх байгаагүй. Тэгэхээр нь би ээжээс П.С ахыг хэн зодсон юм гэхэд Э.У том хар гутлаараа цээж дээр нь хэд хэдэн удаа өшиглөөд дэвсээд байсан гэж хэлсэн. П.С ахыг харахад архи уугаад тасраад уначихсан хүн шиг харагдсан бөгөөд нүүр царай нь ил харагдах шарх байхгүй, уруул нь хавдаад жаахан цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би П.С ахын цээжнээс, ээж хөлөөс нь дамжилж өргөөд орон дээр гаргаад хувцсыг нь тайлж унтуулж амраасан. Тэгэхэд П.С ах өмдөндөө шээчихсэн байсан.” /1хх 80/,

шинжээч эмч Г.Галиндэвийн “... Амь хохирогч П.Сын биед тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар эрүүнд зулгаралт, цээж, зүүн бугалга, бугуй, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тархины гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийтдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гэмтэл үүссэн тал болох тархины зүүн хэсэгт /толгойн зүүн хэсэгт/ хүчтэй үйлчлэлээс үүссэн байх боломжтой байна. Амь хохирогч П.Сын эмнэлэгт ирэх үеийн байдал, шинжилгээ, мэс заслын тэмдэглэл, задлан шинжилгээнд тогтоогдсон гэмтэл зэргээс үзэхэд дээрх тархины гэмтлүүд авсны дараа идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй байна. Амь хохирогч нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт тархины эдийн няцрал гэмтэлтэй байсан ба тухайн гэмтлүүдийг авах үед тэр дороо ухаангүй болох боломжтой. Дээрх тархины гэмтлүүд нь өвчүү ясны хугарал, гэмтлүүдийг хүний хөл, гараар цохиж өшиглөхөд үүсэх боломжтой.” /1хх 84-85/ гэх мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц судлалын 406 дугаартай “...Э.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэгдэх үед болон одоо мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. ...хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Э.У нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 186-187/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2649 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаачийн цогцост тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар, эрүүнд зулгаралт, цээж, зүүн бугалга, бугуй, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины эдийн няцрал, гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэлт өвчтэй байна, энэ нь үхэлд шууд нөлөөлөөгүй. Талийгаач нь АII бүлгийн цустай байна. Талийгаач П.С нь зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдал үхжилийн улмаас нас баржээ.” /1хх 108-114/ гэх шинжээчийн  дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 10-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-32/ зэрэг баримтуудаар,  

2. Шүүгдэгч Э.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Хыг:  

- 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 14-311 тоотод зодсон,

- 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 44 тоотод байх нийтийн байранд “2 утасны дугаар барьж яах гээд байгаа юм" гэж маргалдан улмаар индүүгээр түүний зүүн гарын булчин хэсэгт түлсэн,

- 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 30 дугаар байрны подвалд бусадтай хардаж, түүний зүүн шанаанд 1 удаа, зүүн талын чих рүү 2-3 удаа цохиж, дух руу нь хутга шидэх зэргээр зодсон,

- 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 376 тоотод “чи надаас салах гэж байна, чи намайг шоронд явуулж байж санаа амрах гээд байна уу” гэж уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 30 дугаар байрны подвалд “цагдаад өглөө” гэх шалтгаанаар нүүр болон бие рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

хохирогч М.Х“...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд дэлгүүрээс 0,75 гр Хараа нэртэй архи 1 шилийг авч, хамтран амьдрагч Э.Уын хамт гэртээ уугаад байж байтал манай хамтран амьдрагч Э.У намайг хардаад “чи өмнөх залуутайгаа буцаж нийлэх гээд байна уу” гэж уурлаад миний зүүн талын шанаа руу 1 удаа цохисон, зүүн талын чих рүү 2-3 удаа цохиод зурагтын хажуу талд байсан хутгыг шидсэн. Тэгсэн хутга нь миний дух руу иш хэсгээрээ оносон. Ингээд түүнийг би аргадаад тайвшруулсан. Тэр үед миний нүүр хэсэг улайж хавдаад хөхөрсөн байсан ба хэд хоногийн дараа хавдар нь буугаад зүгээр болсон. Мөн Э.У нь 2021 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд зодоод Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаад 15 хоногийн баривчилгаанд явж байсан. 2021 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн хажуу талын нийтийн байранд миний зүүн гарыг уурын индүүгээр түлээд 20 хоногийн баривчилгаанд явсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бас намайг зодоод Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан. Э.У нь намайг хүмүүсийн дэргэд зоддоггүй, дандаа гэрт хоёулаа байхад цохиж зоддог байсан. Тэгээд би зодуулчихаад дандаа ээж Эрдэнэ-Оюуны гэрт ирж, ээждээ юу болсон талаараа хэлдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим намайг гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-н 30 дугаар байрны подволд байхад манай хамтран амьдрагч Э.У согтуу орж ирээд чи яахаараа намайг цагдаад өгдөг юм гэж хэлээд “чамайг би нохой шиг зодно” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, бас намайг зуураад миний бие рүү гараараа цохиод байсан. Би байрныхаа подволын цонхоор гараад зугтаад ээжийнхээ гэрт очсон. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э.У намайг зодоход миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан бас миний бие хөндүүртэй болсон байсан... Намайг Э.У 4-5 удаа цохиж зодож байсан ба цагдаагийн байгууллагад хандаж байсан. Намайг Э.У одоог хүртэл дарамтлаад чамайг ээжтэй чинь хамт шатаана шүү гээд байдаг. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 376 тоот гэртээ Э.У, ээж Эрдэнэ-Оюун болон хүүхдүүдийн хамтаар байж байсан юм. Э.У бид хоёр хоорондоо юм яриад байж байтал гэнэт янхан, банзлаар маань дуудаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Би хэрүүл хийж байхад нь нэг их тоолгүй байж байтал чи надаас салах гэж байна, чи намайг шоронд явж байж санаа амрах гээд байна уу гэж хэлэнгүүтээ миний уруул, цээж, нуруу хэсгүүд рүү унагааж байгаад өшиглөж дэвссэн. Тэгснээ миний хоолойг боогоод чамайг алчихъя гэж хэлээд байж байгаад арай гэж салаад аргадаж унтуулаад цагдаад дуудлага өгсөн. ... Миний уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга хэсгүүд рүү хөлөөрөө өшиглөж дэвссэн. Миний цээжний хэсэгт хөхөрсөн, баруун гар талын булчин хэсэгт хөхөрсөн, цээж хэсэгт хөндүүртэй байна, амьсгаа авахад хэцүү байна. Урьд өмнө намайг цохиж зодсон асуудал байгаа. Би гомдолтой байна, удаа дараа ийм асуудал гаргаж байна...” /2хх 56-57, 60, 199, 202, 3хх 14/

гэрч Г.Э “...Би М.Хээж нь байгаа юм. Миний мэдэхээр манай охин М.Х 2-3 удаа над дээр Э.Ут зодуулсан гэж ирж байсан. Ямар шалтгаанаар зодсон юм гэхээр манай охин М.Х надад “Э.У манай хуучин нөхөртэй хардаад, архи уучихаад намайг зодоод байдаг юм” гэж хэлж байсан. Манай охин М.Х хамтран амьдрагч Э.Утаа цохиж зодуулаад над дээр ирэхдээ уйлсан байдалтай, нүд ам нь хөхөрч хавдсан, бие хаа нь шарх сорви болсон ирдэг. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13-14 цагийн орчимд гэртээ буюу Сонгинохайрхан үүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1-37Б тоотод охин М.Х, ач нарын хамт байж байтал гаднаас Э.У согтуу орж ирээд М.Х руу уурлаад “чи яагаад надтай уулзахгүй байгаа юм, хоёулаа явъя” гэхээр нь М.Х явахгүй гэхэд Э.У бүүр уурлаад “янхан минь хуучин нөхөртэйгөө уулзаж байгаа байлгүй, муу нохой банзал” гэх мэтээр хараагаад Э.У нь М.Хыг түлхэж унагаагаад дээрээс нь цохиод хөлөөрөө цээж болон мөр хэсэг рүү нь дэвсээд байсан. Бас хоолойноос нь хэсэг боож байгаад тавьсан. Тэгээд хэсэг сууж байгаад унтаад өгсөн, тэгээд цагдаа дуудаж өгсөн. Э.У нь манай охин М.Хыг удаа дараа буюу 4-5 удаа цохиж зодож байсан..” /2хх 70, 3хх 17/,

гэрч Л.Э “...Э.У, М.Х гэх хүмүүс нь 2021 оны 03-10 сарын орчим 30 дугаар байрны подволд оршин суугч, түрээслэгчээр хамт амьдарч байсан. М.Х Э.Ут зодуулсан гээд нүд ам нь хөхөрч хавдсан явж байхад нь би дуудаж уулзсан чинь Э.У нь надад М.Хыг зөөлөн цохисон гэж хэлсэн. Дараа нь дахиад тэр хоёр хоорондоо цохиж зодолдсон гэхээр нь би Э.У дээр очсон чинь юм дуугарахгүй байсан, М.Хаас асуутал намайг Э.У цохиж зодсон гэсэн. Миний мэдэхээр Э.У нь М.Хыг шинэ жилээс өмнө, мөн шинэ жилээр, бас шинэ жилийн дараа ч зодчихсон байсан. Зодуулсны дараа М.Хын нүүр ам нь хавдчихсан байдаг юм. М.Х ямар ч байсан 3-4 удаа цохиж зодуулсан, нүүр ам нь хөхөрч хавдсан байдаг байсан. ... би М.Хтай уулзаж Э.Уаас салчихаж болохгүй юм уу гэсэн чинь М.Х би айгаад байдаг, хаа байгаа газраас чинь олно гэж дарамталдаг юм гэж хэлсэн. ...” /2хх 72-73/,

гэрч Д.Б “...Би Э.У, М.Х нарыг танина. Э.У М.Х 2 хоорондоо таарамж муутай байх шиг байдаг. 2021 оны 8-9 сарын орчимд ирж амьдарч эхэлсэн. Тэгээд Э.У нь М.Хыг миний мэдэхээр 3-4 удаа цохиж зодсон байх. Орой унтах гээд байж байхад М.Х манайд Э.У намайг зодчихлоо гээд ороод ирдэг, орж ирэхдээ М.Хын нүүр ам нь хөхөрч хавдсан, уйлсан орж ирдэг. Тэгээд би орж ирээд цагдаад өг гээд Э.Уыг цагдаад өгөөд явуулдаг байсан. Хугацааг нь сайн санахгүй байна...” /2хх 75-76/,

гэрч Ч.Т “...Би Э.У, М.Х гэх хүмүүсийг танина. 2021 оны 09 дүгээр сарын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд Э.У нь хамтран амьдрагч М.Хыг удаа дараа буюу 3-4 удаа агсам согтуу тавьж айлган сүрдүүлж биед нь халдсан зөрчил, гэмт хэрэг үйлдэж байсан... шалгагдаж байх хугацаанд Э.У нь байнга оргож зугтдаг байсан...” /2хх 78/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1553 дугаартай: “...М.Хбиед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /2хх 207-208/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5026 дугаартай хэсэг газрын үзлэгт: “...цээжний өмнөд хэсэгт 5,0х5,0 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 9,0x5,0 см хөхөлбөр хүрэн ногоон шаргал алагласан цус хуралттай. Дүгнэлт хэсэгт: “...М.Хбиед цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой...” /3хх 20-21/ гэх дүгнэлтүүд,

хамтарсан багийн хурлын тэмдэглэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /2хх 238-243/, Аюулын зэргийн үнэлгээ /3хх 24/, Цагдаагийн дуудлага лавлагааны хуудас, асап сангийн лавлагаа /2хх 131-134, 145/, шийтгэврийн хуулбарууд /2хх 136, 138-140/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Уыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 35 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгч Э.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, цаашид гарах хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлж байх хэдий ч нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ, дэглэм нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.Уын “...Намайг анх удаа онц хүнд гэмт хэрэгт холбогдсон, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж зүйл ангийг хөнгөрүүлэн, дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.У нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/1238 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Уаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.988.460 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон талаар баримт хэрэгт байхгүй, иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй нь хууль хэрэглээгүй хувьд алдаатай болохыг дурдаж цаашид энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхыг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/1238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                                 ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ