| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00318/И |
| Дугаар | 131/ШШ2015/00310 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын *********************,
***********************ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **************************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******************** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... **************той 2005 онд гэрлэлтээ батлуулж улмаар 2005 онд охин *************, 2007 онд охин ****************, 2010 онд охин *тус тус төрсөн. Б*******************ид 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон. Миний бие одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Цаашид дээрх хүнтэй амьдрах боломжгүй болсон. * нь 201***************0 оноос хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас миний бие шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах эрхээ алдаж өдийг хүрч байна. *********** нь Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг гэсэн сурагтай байдаг. Иймд ******************ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр гэр бүл болоод 2005 онд охин *******************, 2007 онд охин *****************, 2010 онд охин ****************г нарыг төрүүлсэн. Хувийн таарамжгүй байдлаас болж 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон. Миний бие одоо өөр хүнтэй амьдарч байгаа. Цаашид *****************той амьдрахгүй. ************* нь 2010 оноос хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас миний бие шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах эрхээ алдаж өдийг хүрч байна. *************** нь Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг гэсэн сурагтай байдаг. Иймд *****************ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар ********************ийн шүүхэд гаргасан хүсэлт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, **************ийн иргэний үнэмлэхний хуулбар, *************ийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************** нь **************** тоот регистрийн дугаартай **************ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
**************************/ нь одоо Дархан-Уул аймагт амьдардаг байж болзошгүй, иргэний үнэмлэхний хаяг болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт 1-р багт оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа нь ***************ийн шүүхэд гаргасан хүсэлт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт зэрэгээр тогтоогдож байх тул түүнийг хуульд зааснаар эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар******************ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ************** тоот регистрийн дугаартай ********************ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ