Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2015/00308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Бууцагаан сумын **********************ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1985 оноос эхлэн Бууцагаан сумын 2 дугаар багийн Бударганы хэсэгт малчнаар ажиллаж байсан.1985 оноос 1990 онуудад ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн. Гэтэл миний 1988-1990 онуудад ажиллаж байсан талаарх нотлох баримт олдохгүй байгаа тул энэ жилүүдийг тогтоолгохоос татгалзаж харин 1985 оны 08 сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар**********************ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1121 дүгээр албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, *******************ын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *****************ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

*******************нь 1985 оны 08 дугаар сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

*******************нь 1985 оны 08 дугаар сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан болох нь дээрх онуудад түүний авч байсан цалинг нь төрийн архивт хадгалагдаж буй сан хөмрөгөөс түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 1121 дүгээр албан бичиг, ****************ын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ***********ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **********************ын 1985 оны 08 дугаар сарын 01 ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ********************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ