| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00312/И |
| Дугаар | 131/ШШ2015/00306 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2015/00306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын *******************ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянговь суманд 1980 онд төрсөн. 1983 оноос 1990 оныг дуустал тус аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1-р бригдад малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа тул миний дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *************** нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох гэж байгаа тул Д.Энхтөрийг 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оныг дуустал болон 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 12 сарын 09-ний өдрийн 1047 дугаар лавлагаа, Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 08-ны өдрийн 15, 1986 оны 06 сарын 06-ны өдрийн 17, 1989 оны 03 сарын 23-ны өдрийн 13, 1990 оны 04 сарын 16-ны өдрийн 11, 1991 оны 06 сарын 18-ны өдрийн 36 дугаар тушаалын хуулбар, 1982 оны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч **********, ************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч *********** нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд болон 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1-р бригадын малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2014 оны 12 сарын 09-ний өдрийн 1047 дугаар лавлагаа, тус аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 08-ны өдрийн 15, 1986 оны 06 сарын 06-ны өдрийн 17, 1989 оны 03 сарын 23-ны өдрийн 13, 1990 оны 04 сарын 16-ны өдрийн 11, 1991 оны 06 сарын 18-ны өдрийн 36 дугаар тушаалын хуулбарууд, 1982 оны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч * н***********************арын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********************ийн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1-р бригадын малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ