Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2015/00305

 

Талуудын эвлэрлийг баталгаажуулах

 тухай

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би

 Өргөдөл гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ********************,

Уригдсан тал: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******************************,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 03 сарын 05ы өдөр хүлээн авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хийж эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 04 сарын 02-ны өдрийн 554 дугаартай шүүгчийн захирамжаар шилжүүлж, тус шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчаас 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 245 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж ирүүлсэн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч ****************** тайлбартаа :

Би 2008 онд ******************тай гэр бүл болж 7 жил амьдарч байна. Амьдралын хугацаанд 2008 оны 5 сарын 15-ны өдөр охин ****************, 2014 оны 11 сарын 07-ны өдөр охин *************нарыг төрүүлсэн. Гэтэл 2007 оноос эхлэн нөхөр маань архи ууж сүүлдээ олон хоногоор уудаг болсон. Энэ байдал нь надад хэцүү байдаг юм. Архи уухаас өөрөөр намайг хүчирхийлж дарамталдаг зүйл байхгүй. Цаашид амьдрах боломжтой учир амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрч байна гэжээ.

Уригдсан тал ***************** тайлбартаа : Би 2008 онд Б.Цоожтой гэр бүл болж 7 жил амьдарч байна. Амьдралын хугацаанд 2008 оны 5 сарын 15-ны өдөр охин *************, 2014 оны 11 сарын 07-ны өдөр охин *************** нарыг төрүүлсэн. Гэр бүлийн дотор жижиг маргаан гардаг байсан. Намайг эхнэр маань ажилтай, уралдаан тэмцээнд орох үеэр ойлгохгүй маргадаг. Би бас архи ууж төвөг уддаг байх. Одоо архи уухгүй, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд болох өргөдөл гаргагч ********* уригдсан тал *************** нар нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр дээрхи маргааны талаар харилцан тохиролцож, өргөдөл гаргагч нь *********, уригдсан тал ************ нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэжлүүлэж, бие биеэ үр хүүхдээ халамжлан туслаж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар 2015 оны 06 сарын 25ы өдрийн 245 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан нь тогтоогдож байх тул энэхүү гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7, 741.8, 741.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өргөдөл гаргагч нь ************, уригдсан тал ************************ нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэжлүүлэж, бие биеэ үр хүүхдээ халамжлан туслаж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар байгуулсан 2015 оны 06 сарын 25ы өдрийн 245 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

2. Өргөдөл гаргагч **************, уригдсан тал *************************нарт энэхүү захирамжийг биелүүлэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.БААСАНБАТ