| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00317/И |
| Дугаар | 131/ШШ2015/00303 |
| Огноо | 2015-06-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2015/00303
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******************************г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *****************шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Бууцагаан сумын 5-р багийн харъяат ***************** нь иргэн ********************************надад өгөх ёстой 6.800.000 төгрөгийг худал ярьсаар сүүлдээ утасаа авахгүй, сургаггүй алга болсон тул эрэн сурвалжилж өгнө үү. **************** нь одоо Бууцагаан суманд байхгүй Улаанбаатар хотод байдаг сурагтай байгаа гэжээ.
Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь **********г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. ****************** өөрөө ирж надтай уулзсан тул эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*************** нь *************г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ************ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***********г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч **************** нь *****************г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж хүсэлт гаргагч ***************д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ