| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00281/И |
| Дугаар | 131/ШШ2015/00302 |
| Огноо | 2015-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2015/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ********************ийн хүсэлттэй,
*****************ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *, *********шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *******************шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний төрсөн ах **************** нь 2014 оны 10-р сарын 28-ны өдөр насан өөд болсон. Ахын зээ охин нь 7 настай өнчин хүүхэд үлдсэн. Энэ хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газарт өргөдөл өгсөн. Улсад ажилласан жил нь дутуу байгааг аймгийн архивын газраас лавлагаа авсан. Иймээс *****************ын 1988 оноос 1995 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Галуут сумын цэцэрлэгт галч, сумын сургуульд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ах *********** нь Галуут сумын уугуул хүн байсан. Гулуут сумын сургуульд 4-р анги төгөссөн. Нэгдэлийн мал маллаж байгаад 1987 оны 1 сараас Галуут сумын цэцэрлэгт сахиул, галчаар ажиллаж байгаад 1992 оны 6 сараас сургуулийн малчнаар ажиллаж эхэлсэн. 1996 он хүртэл сургуулийн мал маллаж байгаад сургуулийн малыг өгөөд өөрийн хувийн малаа маллаж амьдарч байсан юм. 2014 оны 10 сард нас барсан. Одоо хүүхдийн тэжээгчээ алдасны тэтгэмж тогтоолгоход ажилласан жил нь шаардлагатай болсон. Иймд холбогдох бичиг баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нас барсны бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 43 дугаартай архивын лавлагаа, Галуут сумын 8 жилийн дунд сургуулийн захиралын 1996 оны 10 сарын 31-ний өдрийн 50 дугаар тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************нь ****************ын 1987 оноос 1995 он хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар, Галуут сумын 8 жилийн дунд сургуульд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
********************* нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар, 1992 оны 06 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургуульд малчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 43 дугаартай архивын лавлагаа, Галуут сумын 8 жилийн дунд сургуулийн захиралын 1996 оны 10 сарын 31-ний өдрийн 50 дугаар тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********************ын 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар, 1992 оны 06 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургуульд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ