Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Заг сумын *****- р багт оршин суух, эмэгтэй, ****** регистрийн дугаартай, ****** овогт ******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг 2014 оны 12 сарын 23ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Улсад 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, хөдөлмөрлөж байгаад тус оны 12 сард өндөр настны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэрт хойд эцэг ******** овоглож, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтад овгийн зөрчил гарсан. Иймд 419599 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ********* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Ундрах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Би Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байгаа тул эзгүйд хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 1982 оны 06 сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ********** 1982 оны 06 сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ******* овогтой *******, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд ************ гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний төрсөн он, сар, өдөр эзэмшсэн мэргэжил нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирсон, хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нарт 2014 оны 12 сарын 31-ний өдөр тус шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ****** овогтой ****** 1982 оны 06 сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******** овогт ********* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хурраамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ