Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00014

 

 

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын ***** дугаар багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******** овогт ********** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ********* тоотод оршин суух, эрэгтэй, ************ регистрийн дугаартай, ******* овогт *********** холбогдох

 

Зоогийн газрын зориулалттай барилгыг худалдан авахаар тохиролцож түүний үнэнд өгсөн 7500000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 12 сарын 23 ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би эхнэр *********н хамт 2010 оны 5 сард Баянхонгор аймаг орж ирээд Есөн-Эрдэнэ захад байрлах 50 м2 бүхий зоогийн газрын зориулалттай 1 давхар объектийг зарна гэж тус захын эзэн ************ мэдсэний дагуу худалдан авахаар харилцан тохиролцсон юм. Тус объектийг тухайн үед 7500000 төгрөгөөр тохиролцож худалдаж авахаар болж, би 2010 оны 06 сарын 13 ны өдөр бэлнээр М.Бямбаад хүлээлгэн өгсөн. Миний зүгээс тус объектийг ямар нэгэн зөрчилгүй, бичиг баримт нь бүрэн болгож өгөөрэй гээд мөнгөө өгсөн. Тухайн үед **********  нь хэлэхдээ мөнгө төгрөгөө бэлэн өгсөн юм чинь танай өмч, газрын албанаас хэдэн хүний гарын үсэг зуруулаад болно гэж байсан. Түүнээс хойш миний зүгээс бичиг баримттай болгож өгөөч гэж байнга гуйж, шаарддаг байсан ба бичиг баримтыг чинь эмхэлж өгнө гэж ярьсаар 1 жил гаран болсон. Мөн түүний дараа асуухад өөр хүнд зарсан, та нарын мөнгийг буцааж өгнө гэж хэлсээр өдийг хүрч байгаа юм. Энэ хүнд бэлэн мөнгө өгөөд өдий олон жил хэрэглүүлсэндээ гомдолтой байгаа тул 7500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: ********** нь Есөн-Эрдэнэ зах дээр шинэ баригдсан дэлгүүрийн барилгыг худалдан авахаар тохирч 7500000 төгрөг надад өгсөн нь үнэн. Гэтэл бид хөдөөнийх учир ашиглаж чадахгүй юм байна. Иймд та миний мөнгийг буцааж өгнө үү гэхээр нь Баттөмөрт зарахаар тохирсон ч одоог хүртэл мөнгөө өгч чадахгүй байна. Би уг барилгыг өөр хүнд зарахаар тохирсон, тэр хүн ноолуур гарах үед буюу 5, 6 сард мөнгийг нь өгнө гэсэн юм. Иймд би ****** 2015 оны 06-р сарын 30 ны өдрийн дотор 7500000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 67475 төгрөгийн хамт төлнө гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** нь ***********йн эзэмшлийн, зоогийн газрын зориулалттай барилгыг худалдан авахаар ******** харилцан тохиролцож, 2010 оны 06 дугаар сарын 13 ны өдөр 7500000 төгрөгийг ********** шилжүүлсэн, энэ талаар маргаангүй байна.

 

Хариуцагч ******* нь зоогийн газрын зориулалттай барилгын үнэнд авсан 7500000 төгрөгийг нэхэмжлэгч ************ буцаан төлөхийг, улсын тэмдэгтийн хураамжийн 67475 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлөхийг тус тус зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч ********* зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ********* нь зоогийн газрын зориулалттай барилгын үнэнд авсан 7500000 төгрөгийг нэхэмжлэгч *********** буцаан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 67475 төгрөг, хариуцагч М.Бямбаагаас 67475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч **********д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

        ШҮҮГЧ                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ