| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00147/И |
| Дугаар | 131/ШШ2015/00298 |
| Огноо | 2015-06-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2015/00298
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******************ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн**************************т холбогдох
Ажил гүйцэтгэсний зардал 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв,
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Пүрэвдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч ***************************************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус сургууль нь 2012 онд хуучин нураасан сургуулийнхаа хог, барилгын суурийг цэвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 3.000.000 төгрөгийн өртөгтэйгээр Материал трейд ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ компани уг ажлыг өөрийн хүчээр гүйцэтгэж чадахгүй болж ажлын өртөгийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллатын газрын нярав **************ын дансанд байршуулсан. Ажлын хөлсийг авахыг хүсэхэд ажлаа хийж дуусгаад ав гэсэн хариу өгсөн. Үүний дагуу барилгын суурь хогийг цэвэрлэж ногоон байгууламж болгосон. Ажлын хөлсөө авах гэхэд нягтлан мэднэ, нярав мэднэ гэсээр 2 жил болсон. Энэ асуудлыг аймгийн цагдаагийн газарт хандан шалгуулах явцад байгууллагадаа юм авсан гэсэн баримтыг гаргаж өгсөн. Цагдаагийн байгууллагаар шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Иймд танай байгууллагад хандаж байна. Ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллатын газраас гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пэлжид, С.Гэрэлмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Галуут сумын дунд сургуулийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг манай байгууллагын зүгээс олгоход татгалзах зүйлгүй. Зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Галуут сумын бүрэн дунд сургууль нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллатын газарт холбогдуулан ажил гүйцэтгэсний зардал 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч************* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгэсний зардал 3.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************** нар нь ажил гүйцэтгэсний зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Галуут сумын бүрэн дунд сургуульд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Галуут сумын бүрэн дунд сургууль, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч ********************т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ