Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2015/00016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын ***-р багт оршин суух, эрэгтэй, ***** регистрийн дугаартай, *** овогт ***** цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, ниймгийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг 2014 оны 12 сарын 23ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Намайг төрөхөд ****** гэдэг нэр өгсөн ба би овог нэр солиулж байгаагүй ч хүмүүс ******** гэж нэршүүлж дууддаг байсан. 1978 оны 06 сарын 25-ны өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, 255945 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт ****** гэдэг нэрээр бичсэнээс болж, миний бичиг баримтад зөрчил гараад байгаа тул эдгээр дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр ****** овогт ********* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1982 онд надад олгосон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, 255945 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт ****** гэдэг нэрээр бичсэнээс болж, миний бичиг баримтад зөрчил гараад байгаа тул эдгээр дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогт ********* мөн болохыг тогтоох шүүх хуралдааныг намайг байлцуулалгүйгээр хийж өгнө үү, учир нь би хөдөө суманд амьдардаг бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас болж, дахин дахин аймаг, сум хоёрын хооронд яваад байж чадахгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, цэргийн батлах, 1982 оны 12 сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр болон 255945 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ********** цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, ниймгийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ********* 1982 оны 12 сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 255945 дугаар нийгмийн даатгалын дэвтэр болон цэргийн батлахад ****** овогтой *******, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд **** овогт ****** гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний төрсөн он, сар, өдөр эзэмшсэн мэргэжил нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирсон, хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, ниймгийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч ******д 2014 оны 12 сарын 31-ний өдөр тус шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогтой ******* 1982 оны 12 сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 255945 дугаар нийгмийн даатгалын дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хурраамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ