Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2024/0078/З |
Дугаар | 126/ШШ2024/0094 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 126/ШШ2024/0094
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг нарыг оролцуулан Б.Оийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.О би тус шүүхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Аймгийн ерөнхий архитектор-ын албан тушаалд томилохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Оийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Аймгийн ерөнхий архитектор-ын албан тушаалд томилохыг даалгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Б.О намайг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар аймгийн Ерөнхий архитекторын албан тушаалд томилогдсон. Би аймгийн Ерөнхий архитекторын албан үүргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргаас томилогдсон ажлын хэсгээс ажлыг хүлээн авч ажиллаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.О би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Би нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотой үр дагаврыг сайн ойлгож мэдэх байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж гарын үсэг зуран хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Оээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Аймгийн ерөнхий архитектор-ын албан тушаалд томилохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Оийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Аймгийн ерөнхий архитектор-ын албан тушаалд томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч Б.Оээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР