Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00015/И |
Дугаар | 131/ШШ2015/00017 |
Огноо | 2015-01-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2015/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Заг сумын **-р багт оршин суух, эмэгтэй, **** регистрийн дугаартай, **** овогт ****** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: 1983 оны 09 сарын 01-ний өдөр надад олгосон 074806 дугаар хөдөлмөрийн дэвтэрт ****** гэж овоглосон байна. Учир нь ***** нь миний төрсөн эцэг, ******* нь намайг үрчилж авсан эцэг юм. Миний иргэний үнэмлэх ******* овоглосон. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно. ...гаргаж өгөх өөр нотлох баримт байхгүй тул шүүх хуралдааныг намайг байлцуулалгүйгээр даруй хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 00/002014 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаа, 1983 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* 1983 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ****** овогтой ******, мөн тус Улсын бүртгэлийн хэлтсийн 00/002014 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаанд **********, иргэний үнэмлэхэд ********* гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний төрсөн он, сар болон эзэмшсэн мэргэжил, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр болон төрсөн он зэрэг нь тохирч байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч ******** 2014 оны 12 сарын 31-ний өдөр тус шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ***** овогтой ***** 1983 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ****** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хурраамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ