Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2015/00296

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *************************ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **************д холбогдох

750000 төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***************2015 оны 03 сарын 13-ны өдөр 500000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлж аваад одоог болтол төлөөгүй, зээлийн хугацаа 68 хоног хэтэрсэн. Гэрээний дагуу хоног тутам 0.5 хувиар алданги тооцон 221000 төгрөг, хүү 150000 төгрөг, үндсэн зээлийн 500000 төгрөг нийт 871000 төгрөг болсон. Үүнээс 121000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд 750000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ************** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***********ээс 30 хоногийн хугацаатай, 500000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгийг 2015 оны 06 сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************ нь хариуцагч *****************аас 750000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ***********нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 750000 төгрөгийг 2015 оны 06 сарын 30-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 11275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ********ын нэхэмжлэгч ********д 750000 төгрөгийг 2015 оны 06 сарын 30-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11275 төгрөгийг, төрийн сангийн данснаас 11275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ