| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00274/И |
| Дугаар | 131/ШШ2015/00295 |
| Огноо | 2015-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2015/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор сумын********************ы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 05 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1984 оны 07 сарын 15 ны өдрөөс 1985 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн барилгын туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар***********************ны иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1071 дүгээр албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, 083306 дугаар хөдөлмөрийн дэвтэр эх болон хуулбар байдлаар, МХЗЭ-ийн гишүүний 266613 дугаар бат илэрхийлэх, ***********ы ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.Тэрбишийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
************** нь 1984 оны 07 дугаар сарын 15 ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн барилгын туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь дээрх онуудад авч байсан цалинг төрийн архивт хадгалагдаж буй сан хөмрөгөөс түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 1071 дүгээр албан бичиг, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт ажилд авсан тухай мэдээг бичиж тэмдэглэсэн байдал, 1982-1987 онуудад МХЗЭ-ийн гишүүний татварыг сар бүрийн цалингаасаа төлж байсан байдлыг МХЗЭвлэлийн гишүүний 266613 дугаар бат илэрхийлэхэд тэмдэглэсэн байдал, ****************ы ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****************ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүний дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****************** 1984 оны 07 дугаар сарын 15 ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн барилгын туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар **********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
*
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ