| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02577/И |
| Дугаар | 102/ШШ2024/04441 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, тоотод оршин суух Б овогт Б Б /РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, тоотод оршин суух Б овогтой Б Т/РД /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, тоотод оршин суух Б овогтой Б Т/ / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, тоотод оршин суух М вХХК /РД /, Баянгол дүүрэг, тоотод оршин суух М овогтой С А/РД /,
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо төв байранд оршин байрлах Х ХК-д холбогдох,
Барьцааны гэрээний амины орон сууц болон газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч С.А, хариуцагч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Б, Б.Т, Б.Тнар нь М вХХК, С.А, Х ХК-д холбогдуулан барьцааны гэрээний амины орон сууц болон газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Манай гэр бүлийн гишүүн С овогтой Ань М вХХК-ийн захирлаар ажилладаг. Тус компани нь Х ХХК-аас компанийнхаа салбар аялал жуулчлалын Мөнх Тэнгэр-2 баазад өргөтгөл хийн зоогийн газрыг барьж дуусгах зорилгоор бизнесийн зээл авсан юм байна. М вкомпани нь Хнаас зээл авахдаа, компанийнх нь өчнөөн хөрөнгө байсаар байтал Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан мөн хуулийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар хуульчилсан байхад манай гэр бүлийн гишүүн М в ХХК-ний захирал С Ань өөрийн нэр дээрх гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй БГД-ийн 30-р хороо /хуучнаар 6-р хороо/, * тоот хаягт байрлах 243м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, зоорийн давхрын хамт 3 давхар, 5 өрөөтэй, төвийн бүх шугам сүлжээнд холбогдсон, орчны нэмэлт тохижилт хийгдсэн үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Г-*дугаарт бүртгэлтэй мөн дээрх хаягт байрлах 263м.кв талбай бүхий тусдаа хашаатай газрыг зээлийн барьцааны нэг хэсэгт барьцаалсан байна. Түүнчлэн Ханд 773,511,353 төгрөг төлөхөөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон болохыг 2024 оны 02 сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаанд манай гэр бүлийн өмч одоо амьдарч буй амины орон сууцыг маань бүр 569,165,100 төгрөгөөр худалдахаар болсон тухай мэдэгдэл ирснийг олж мэдсэн. Манай гэр бүлийн гишүүн С.А нь дураараа манай гэр бүлийн өмчийг бидний зөвшөөрөлгүй банкны барьцаанд тавьж компанидаа зээл авсныг мэдээд аргагүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл М вХХК нь өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй хуулийн этгээд бөгөөд Өвөрхангай Хархорин суманд нэг ээлжиндээ 150 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай иж бүрэн жуулчны бааз, Богд хан ууланд Мөнх тэнгэр 2 нэг ээлжиндээ 250 хүн хүлээж авах хүчин чадалтай иж бүрэн жуулчны баазтай /тэр бааздаа ресторан бариа өргөтгөл хийх зорилгоор зээл авсан юм байна лээ/ Хөвсгөл аймагт мөн Мөнх тэнгэр 3 нэг ээлжиндээ 80 хүн хүлээж авах боломжтой жуулчны баазтай Мөн Найрамдал зуслангийн орчим 4 га зуслангийн төсөл хэрэгжүүлэх зориулалттай газар эзэмшдэг 2 хаус баригдсан байдаг гэх мэт маш их хөрөнгө байсаар байтал гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг биднээс ямар ч зөвшөөрөлгүй банкны барьцаанд тавьсан нь хууль бус байна. Гэр бүлийн бусад гишүүд болох бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Холбогдох хуулийг мөн зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. гэжээ.
2. Хариуцагч М вХХК болон С.Ахариу тайлбартаа: Тус шүүхэд Б. Б, Б. Т, Б. Тнарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
БГД-ийн 30-р хорооны * тоот улсын Ү-* дугаарт үл хөдлөх хөрөнгө нь манай гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө мөн. Манай компани Хнаас зээл авахдаа миний бие гэр бүлийн гишүүддээ хэнд ч хэлээгүй болно. Учир нь Компанийн захирал С. Аби өөрөө мэдээд тавьсан, 1 хүний өмч гэж бүртгэлтэй болохоор өөрөө шийдэж болно гэж бодсон. Тиймээс энэ талаараа захирал С.Аби гэр бүлийн гишүүддээ хэнд нь ч хэлж зөвшөөрөл аваагүй байсан болно. 2024 оны 02 дугаар сард нөхөр Б. Б мэдээд асуудал үүссэн ба үүнээс улбаалан хүүхдүүд мэдэж над руу уурлан, бид маргалдсан. Ингээд тэд хуульч авч шүүхэд хандсан байсан. Миний хувьд хэлээгүй нуусан нь буруу гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шүүхэд нэгэнт хандсан тул шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй. гэж тайлбарласан.
3. Хариуцагч Х ХК хариу тайлбартаа: Зээлдэгч М в ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.А нь Хтай 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ1370023007 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БГ1370023007-01, БГ1370023007-02 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
БГД-ийн 6-р хороо, 3 дугаар эмнэлгийн хойно байрлах Улсын бүртгэлийн ГД- * гэрчилгээний дугаартай, *нэгж талбарын дугаартай, 263 м2 талбай бүхий С.Ан эзэмшлийн газар,
БГД-ийн 6-р хороо, 10-р хороолол, *тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-* дугаартай, ГД-*гэрчилгээний дугаартай, 243 м2 талбай бүхий 5 өрөө, амины орон сууцны зориулалттай С.А н нэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө.
С.Ань өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг барьцаалж Хтай гэрээ байгуулсан байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ" гэж заасны дагуу Ханд барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд....", 166 дугаар зүйлийн 166.1 -т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Гэрээг улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ. гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрээ хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Манай гэр бүлийн гишүүн С.Ань дураараа манай гэр бүлийн өмчийг бидний зөвшөөрөлгүй банкны барьцаанд тавьж компанидаа зээл авсныг мэдээд аргагүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна" гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 37 дугаар хуудаст авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 60 дугаар хуудаст авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс тухайн хөрөнгүүд нь С.Аийн буюу нэг хүний өмчлөл, эзэмшлийн хөрөнгүүд болох нь тодорхой харагдаж байна. Гэрчилгээнд Б.Б, Б.Т, Б.Тнар тухайн хөрөнгийг өмчилж, эзэмшдэг талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Х нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно." гэж заасны дагуу тухайн хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг үнэн зөв гэж үзэж улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан өмчлөгч, эзэмшигчтэй барьцааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл банк гэрчилгээнд дурдаагүй этгээдийг хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх боломжгүй тул барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн Хны зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01989 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар тус захирамжийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй учраас Х нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж, тус шүүхэд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гарган, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/Ш32022/20166 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1949 дугаартай Гүйцэтгэх хуудаст заасны дагуу зээлдэгч нараас төлбөр гаргуулах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд шилжсэн болно.
Х болон зээлдэгч нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээнүүд болон түүнийг бүртгүүлсэн бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа тул С.Агийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарах Хны барьцааны эрх хэвээр байна.
Нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Ханд холбогдуулан гаргахдаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасныг баримталсан нь үндэслэлгүй талаар: Нэхэмжлэлийн шаардлагад ...манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө... гэж дурдсан боловч хариуцагч С.Аг нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүн гэдгийг нотлох аливаа баримт бичиг хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаас Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал 03 дугаартай зөвлөмжид ....Иргэний хуулийн дээрх эрх зүйн хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул тухайн зохицуулалтыг гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй юм. Шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэхээс үл хамааран эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4. -т зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. гэж дурджээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн нарын хоорондын харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тухайн гэр бүлд хамааралгүй гуравдагч этгээд Ханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгон хэрэглэх нь Монгол Улсын Дээд шүүхийн дээрх зөвлөмжид нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг үндэслэн барьцааны гэрээг хүчингүй болгохыг Хнаас шаардах эрхгүй байхаас гадна нэхэмжлэгчийн нарын эрх ашиг Хны үйлдлээс шалтгаалан зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ утгаараа Х нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч гэдэгт хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.02.06-ны өдрийн БГ1370023007-02 дугаар Барьцааны гэрээ, Барьцааны хөрөнгийн жагсаалт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт гаргасан хүсэлт, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.02.06-ны өдрийн БГ1370023007-01 дугаар Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018.02.06-ны өдрийн ЗГ1370023007 тоот Зээлийн гэрээ, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч М вХХК, С.Агаас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хариу тайлбар, М в ХХК-ийн дүрэм, М в ХХК-аас Х ХК-д гаргасан хүсэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Х ХК-аас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Хариу тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.26-ны өдрийн 102/ШШ2022/01989 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.29-ний өдрийн 102/ШЗ2022/20166 захирамж, Гүйцэтгэх хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Б, Б.Т, Б.Тнар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Манай гэр бүлийн гишүүн С.Ань дураараа гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг биднээс ямар ч зөвшөөрөлгүй банкны барьцаанд тавьсан нь хууль бус. Гэр бүлийн бусад гишүүд болох бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа учраас барьцааны гэрээний амины орон сууц болон газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч М вХХК болон С.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд: ...Компанийн захирал С.А би 1 хүний өмч гэж бүртгэлтэй болохоор өөрөө мэдээд шийдэж болно гэж бодсон. Тиймээс энэ талаараа захирал С.Аби гэр бүлийн гишүүддээ хэнд нь ч хэлж зөвшөөрөл аваагүй эд хөрөнгөө барьцаанд тавьсан болно. гэж тайлбарласан.
4. Хариуцагч Х ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...С.Ань өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг барьцаалж Хтай гэрээ байгуулсан ба банк гэрчилгээнд дурдаагүй этгээдийг хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх боломжгүй тул барьцааны гэрээг хуульд заасны шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ. гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Анар гэр бүл болсноо иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн байна.
5.2 2017.01.03-ны өдрийн * тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 78 дугаар Б тоот хаягт байршилтай амины орон сууцны зориулалтай, 263 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг С.Ад олгожээ. Мөн Баянгол дүүргийн 6 хороо, дугаар тоот хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, 5 өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.Агийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ү-* тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдсон.
5.3 Х ХК болон М в ХХК нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч тал болох Х нь 475,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 13,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох М вХХК нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ. Мөн өдөр Х ХК болон М вХХК нар БГ1370023007-01 тоот, БГ1370023007-02 тоот Барьцааны гэрээг байгуулсан байна.
5.4 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БГ1370023007-01 тоот, БГ1370023007-02 тоот Барьцааны гэрээгээр зээлдэгч М вХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд маргаан бүхий хөрөнгө болох С.Агийн эзэмшлийн нэгж талбарын 160020/5209, *дугаар бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 78 дугаар Б тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай газар эзэмших эрх, С.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Баянгол дүүргийн 6 хороо, 78 дугаар Б тоот хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, 5 өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон М вХХК-ийн бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
5.5 Х ХК-аас зээлдэгч М вХХК, С.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 839,505,874 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01989 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
6. Хариуцагч М вХХК, С.Анар нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар маргаагүй, харин талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.
7. Хариуцагч Х ХК, М вХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй.
8. Хариуцагч Х ХК, М вХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БГ1370023007-01 тоот, БГ1370023007-02 тоот Барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж зааснаар улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох зарчим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн харилцаанд үйлчилдэг.
Тодруулбал, хариуцагч С.Ань Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 78 дугаар Б тоот хаягт байршилтай амины орон сууцны зориулалтай, 263 м.кв талбайтай газрын эзэмших эрх, мөн хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, 5 өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж эзэмших, өмчлөх эрх үүссэн байх ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж зааснаар тэрээр ипотекийн зүйлийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн уг эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ", 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй. гэж зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй Х ХК үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд С.Агаас өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж буй этгээд тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй болно.
9. Түүнчлэн Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ. мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалт нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар харилцан бие биедээ гаргах гэрлэгчдийн шаардлагын эрх зүйн үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 78 дугаар Б тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, 5 өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч С.Агийн нэр дээр хэдий ч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарахаар заасан боловч гэр бүлийн бусад гишүүд өмчлөх эрхээ бүртгүүлээгүй учраас үр дагавар өөр болно. Тухайлбал, гэр бүлийн бүх гишүүд бүртгэл хийлгэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна., 128.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.
Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд авах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар бие биеэсээ шаардах эрхтэй. Харин ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй гэж үзнэ.
10. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлэх бөгөөд газар болон орон сууц нь гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
11. Эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэг гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. гэж зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
12. Иймд ...гэр бүлийн гишүүн С.Ань барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйлийн өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй... гэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтад нийцээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул хариуцагч М вХХК, С.А, Х ХК-д холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БГ1370023007-01 тоот, БГ1370023007-02 тоот Барьцааны гэрээний С.Агийн эзэмшлийн нэгж талбарын 160020/5209, *дугаар бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хороо, дугаар тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай газар эзэмших эрх, С.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Баянгол дүүргийн 6 хороо, тоот хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, 5 өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Б.Т, Б.Тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ