| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00200/И |
| Дугаар | 131/ШШ2015/00293 |
| Огноо | 2015-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2015/00293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****************ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 22 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
****************** нь 1987-1993 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд Уурын зуухны машинистаар хортой нөхцөлд тасралтгүй ажилласан. Аймгийн архивын тасгаас Бууцагаан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1988-1993 оны баримт шүүлгэсэн боловч баримтаа архивт шилжүүлээгүй байна гэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилт хийгдээгүй, архивт холбогдох баримт байхгүй байна. ******************** нь 1990-2000 он хүртэлх ажилласан жилээ улсаас нөхөн тооцуулсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохгүй. Иймд *****************ийн 1987-1989 оныг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн уурын зуухны машинистаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар ********************ийн иргэний үнэмлэхний хуулбар, ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1989 оны баярын бичиг, ****************тэй хамт ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *****************ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
*************нь 1987 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
*************** нь 1987 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь 1989 онд ажлын амжилт гаргаж тус нэгдлийн отрын станцаас шагнуулж байсан баярын бичиг, 1987-1988 онуудад авч байсан цалинг хөдөлмөрийн дэвтэрт бичиж тэмдэглэсэн байдал, *****************тэй хамт ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *************ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********************** 1987 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар* улсын тэм*******************дэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ