| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00224/И |
| Дугаар | 131/ШШ2015/00291 |
| Огноо | 2015-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2015/00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******************ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 06 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *********************ын өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *********************** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1963 онд төрсөн. Би 4-р анги анги төгсөөд л эцэг эхтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад нөхөр Амгалантай 1985 онд гэр бүл болоод 7 хүүхэд төрүүлсэн. Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд 1986 оноос 1990 оныг хүртэл нэгдлийн мал тасралтгүй малласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учраас энэ баримтгүй болоод байна. Иймд Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд 1986 оны 01 сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар ******************ын иргэний үнэмлэхний хуулбар, 1986 оны Дурсамж, 1989 оны Баярын бичиг, 1989 оны Итгэл найдвар, ************ын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч**************ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
****************** нь 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгасан байна.
З.Мягмар нь 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1987-1988 онуудад бог малын тоо толгойг онд мэнд оруулсан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж *****************ыг шагнасан 1989 оны баярын бичиг, сайн ажиллахыг даалгаж урамшуулсан 1986 оны Дурсамж, 1989 оны Итгэл найдвар, **************ын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *************ий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түүний дээрхи хугацаагаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************ын 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ********************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ