Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 127

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С*******,

хохирогч А.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ******* овог *******ын *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000340008 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазад Тээвэрлэлт үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1б хэсэг Б.Доржийн гудамжны 13/5 дугаар байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “” амралтын газарт иргэн А.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зорчигч тээврийн нэгдлийн 1 дүгээр баазын хамт олон Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “” амралтын газарт амрах явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байх үед  нь иргэн А.*******ийг “хөлнөөс татаж орноос унагаалаа” гэх шалтгаанаар цохиж түүнд дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт шарх, доод уруулын дотор цус хуралт, шарх, доод 2 шүдний хугарал, баруун шүдний гадна талд, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын хүмүүс ийн амралт руу явсан. Тухайн үед бүх хүн архи уусан. 14 цагийн орчим намайг халамцуу гэр лүү ороход , хоёр хамт орон дээр хэвтэж байсан. Би голоор нь орж хэвтсэн. Тэгсэн орноос босч, дээд талын орон дээр Баяндалай гэх залуугийн хажуугаар хэвтсэн. Намайг унтсан үед ******* миний хөлнөөс татаж, орноос унагаад цохьсон. Тэгээд *******, бид хоёр маргалдаж, гэрээс гарч, би *******ийг 2 удаа цохьсон. Тэгээд ******* надтай тохиролцох талаар ярьсан. Би “одоо амарч байна, эрүүл болоод ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд “прокурор зодуулчихлаа” гэсэн дуудлагаар 2 цагдаа ирсэн. *******ийн дүү нь прокурор ажилтай. Дүү нь цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.*******ийн өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын хүмүүс аялалаар явсан. Намайг гадаа явж байхад над дээр ирээд “, ******* хоёрыг холдуулаад өгөөч” гэж гуйсан. Би “унтаж байгаа хүмүүс, надад ямар хамаатай биш” гэж хэлэхэд “******* ийг оролдоод, зүгээр унтуулахгүй байна” гэсэн. Тэгээд би гэрт орж, ийг өөр оронд дээр тавихад ******* намайг цохьсон. Тэгээд би *******д “хоёулаа эрэгтэй хүн цохих зодох юм байлгүй яадаг юм, чи миний шүдийг янзалуулаад өгчих, би чамтай өөр зүйл ярихгүй” гэж хэлэхэд өөдөөс “би чадахгүй, чи явдаг газраараа яв” гэж хэлсэн. Би тухайн үед цагдаа дуудахаа мэдэхгүй, дүү рүүгээ ярьсан. Тэгээд манай дүү цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн “Миний бие зорчигч тээврийн нэгдэл буюу 1 дүгээр баазад ******* ажилтай юм. Манай хамт олон 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ийн нутаг дэвсгэрт байрлах UB-2 амралтын газрын зүүн урд талын модон дотор байх амралтын газарт очиж амарцгаасан. Тухайн амралтын газар очоод бид нар хоол унд идэж ууцгаасан мөн архи ууцгаасан. Тэгээд би нэг гэрт унтсан ба шуугиан болоод байхаар нь босоод ирсэн чинь *******, ******* хоёр хоорондоо зодолдоод салсан байдалтай гэрийн гадна талд зогсож байсан ба *******ын хамраас нь цус гарсан, *******ийн амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “Миний бие зорчигч тээврийн нэгдэл буюу 1 дүгээр баазад шалгагч ажилтай юм. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай хамт олон болох хориод хүн ийн нутаг дэвсгэрт байрлах UB-2 амралтын газрын зүүн урд талын модон дотор байх Дэлгэрхайрхан амралтын газарт очиж амарцгаасан. Тэгээд бүгдээрээ хоол унд идэж уусан мөн архи согтууруулах ундаа хэрэглэцгээсэн. Тэгээд миний бие архи уусан болохоор нэлээн согтоод унтах гээд гэрт ороход гэрийн баруун талын орон дээр унтаж байхаар нь би урдуур нь ороод унтсан. Бид хоёрыг унтаж байхад ******* орж ирээд бид хоёрын дундуур унтана гээд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би босоод тэр хоёрын хөлөнд сууж байхад гадаа ******* явж байхаар нь түүнийг дуудаад ийг өргөөд өөр орон дээр хэвтүүлээд өгөөч гэсэн чинь ******* орж ирээд *******ын цаагуур хэвтэж байгаа ийг өргөх үедээ *******ыг санаандгүй байдлаар нааш нь түлхээд газар унагаасан. Тэгээд ийг өргөөд өөр орон дээр хэвтүүлэх үед ******* босч ирэнгүүтээ “намайг газар унагалаа” гээд *******ийг түлхээд авангуут тэр хоёр маргалдаад гадагшаа гарч зодолдсон. Би ийг цааш нь орны голд хэвтүүлээд гадагшаа гараад ирэнгүүт ******* газар унасан уруулнаас нь цус гарсан “миний шүдийг хөдөлгөсөн байна” гэж байсан ба манай ажлынхан ирээд тэр хоёрыг салгангуут би *******ийн цусыг нь угааж өгсөн. Тэгтэл нөгөө 2 чинь учраа олно гээд машины зогсоолын чигт явцгаасан. Хэсэг хугацааны дараа ирэхдээ *******ийн амнаас дахиад цус гарсан байдалтай хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8857 дугаар:

“1. *******ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт шарх, доод уруулын дотор цус хуралт, шарх, доод 2 шүдний хугарал, баруун шүдний гадна талд, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 15 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №08 шэ/389 дүгээр:

  1. “*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 26 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 28 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 29 дүгээр тал/

Хохирлын баримт, тооцоо бодсон тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй ба шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч А.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан бодит хохиролд 2,600,000 төгрөгийг нэхэмжлэсэн нь хохирлын баримтаар /хх-37/ нотлогдон тогтоогдож байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олхонууд овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.*******д мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,600,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулан хохирогч А.*******т олгосугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ