| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2015/00508/И |
| Дугаар | 131/ШШ2016/00019 |
| Огноо | 2015-12-28 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2016/00019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор сумын ******-р баг Монгол даатгалын байрны 2 дугаар давхарт байрлах ********* ҮЦК-д холбогдох татварын өр 5459761 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын дарга ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***** ҮЦК нь 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, татвар төлөгчийн ********* тоот регистрийн дугаар авч нийгмийн хэв журам, аюулгүй байдлын үйл ажиллагаа, дээрх ангид ороогүй даатгал, тэтгэврээс бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж, бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тус компани нь өнөөдрийн байдлаар 2014 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 64400 төгрөг, 2013, 2014, 2015 оны хувь хүний орлогын албан татвар 5395361 төгрөг, нийт 5459761 төгрөгийн татварын өртэй байна.
Дээрх татварын өрийг төлүүлэхээр Монгол улсын Татварын ерөнхий хуульд заасны дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж ажилласан боловч өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд ********* ҮЦК-ний татварын өр нийт 5459761 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч *********** ҮЦК нь нийт 5459761 төгрөгийн татварын өртэй нь үнэн болохоо хүлээн зөвшөөрсөн, түүнээс ААН-ийн орлогын албан татварын 64.400 төгрөгийг холбогдох дансанд төлж барагдуулсан байна.
Хариуцагч цаашид ХАОАТ-ын 5.395.361 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно..гэжээ.
Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал ***** шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус компани нь үнэт цаасны компани бөгөөд одоогийн байдлаар Баянхонгор аймгийн татварын хэлтэст ААН-ын татварын 64.400 төгрөг, ХАОАТ-ын 5.395.361 төгрөгийн тус тус өртэй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар бид бүхэн нийт 5.459.761 төгрөгийг төлж чадахгүй ч ААН-ийн татвараа төлж барагдуулаад байна.
Цаашлаад ХХОАТ-аас график гаргаж төлөх хүсэлтэй байгаа тул бидний нөхцөл байдлыг ойлгоно уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс ********* ҮЦКомпанид холбогдуулж төсөвт төлөх татварын өр 5459761 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******** нь Татварын хэлтсийн нэхэмжилсэн 2014 оны Аж ахуй нэгжийн орлогыг албан татвар 64400, Хувь хүний орлогын албан татвар 5.395.361 төгрөг, нийт 5.459.761 төгрөгөөс Аж ахуй нэгжийн орлогыг албан татварын 64400 төлөхийг төлж ХХОАТ-ын 5.395.361 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагатай тохиролцон график гарган төлөхийг зөвшөөрсөн байна.
Хариуцагч ******** ҮЦК нь 2014 оны Аж ахуй нэгжийн орлогыг албан татвар 64400 төгрөгийг төлсөн, Хувь хүний орлогын албан татвар 5.395.361 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн талаар хариуцагч байгууллагын захирал ******* шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хувь хүний орлогын албан татвар 5.395.361 төгрөгийг Татварын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ҮЦК нь 2014 оны Аж ахуй нэгжийн орлогыг албан татвар 64400 төгрөгийг төлсөн, Хувь хүний орлогын албан татвар 5.395.361 төгрөгийг Баянхонгор аймгийн Татварын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *********** ҮЦК -иас улсын тэмдэгтийн хураамжид 51153 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.Баярцэнгэл