Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2015/00290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын ******************гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 05ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******************* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 01 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. 1973 оноос 1981 онуудад Баянхонгор аймгийн Баянговь сумын 8-н жилийн дунд сургуульд суралцан төгсөөд 1981 оноос 1990 оныг дуустал тус сумын Ленинч нэгдлийн 2-р бригдад малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул миний 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 02 сарын 11-ний өдрийн 63 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 25-ны өдрийн 14, 1987 оны 08 сарын 08-ны өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, гэрч ******************нарын мэдүүлэг, хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ************* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч **************** нь 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2015 оны 02 сарын 11-ний өдрийн 63 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 25-ны өдрийн 14, 1987 оны 08 сарын 08-ны өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, гэрч ******************нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч нь 1987, 1988 онуудад хүүхэд төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүний ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************гийн 1981 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ