Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2024/00030/И |
Дугаар | 140/ШШ2024/00430 |
Огноо | 2024-11-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын ....... багт оршин суух ........ овгийн ........... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......, гэрч ........, нарийн бичгийн дарга ........... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ажил хөдөлмөрийн гараагаа 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн илгээлтээр Завхан аймгийн ........ сумын ........... бригадад суурийн ахлагч аав ...... туслах /хоньчноор/ малчнаар томилогдон ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдан 0146 дугаар ангид цэргийн албаа хааж байгаад толгойдоо гэмтэл аваад 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр намайг шууд нутаг буцаасан ба ирээд өмнө хийж байсан туслах малчнаар үргэлжлүүлэн ажилласан.
1990 оноос нэгдлийн үхрийн фермийн үхрийг маллаж байгаад 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн.
Намайг бага байхад нэр таарахгүй гэх шалтгаанаар .......... гэж дууддаг байсантай холбоотойгоор миний хөдөлмөрийн дэвтрүүдэд болон цэргийн лавлагаа, цэргийн батлахад дууддаг нэрээр буюу ........гэж бичигдсэн байдаг.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон бөгөөд миний ажилд орсон болон ажлаас гарсан зарим тушаалууд архивд шилжигдэн ирээгүй, цэргийн батлах, лавлагаа хөдөлмөрийн дэвтрүүдэд нэр зөрүүтэй гэх шалтгаанаар тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна.
Иймд намайг 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ...... нэгдлийн ........ бригадад мал маллаж байснаа болон 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 0146 дугаар ангид цэргийн алба хаасан ......... дугаартай улаан өнгийн 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн цэргийн батлахын, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн саарал өнгөтэй Завхан аймгийн ....... нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ....... овгийн ............ миний бие мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.. нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........нь нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр ........ нэрээр НАХЯамны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ....... дугаар тушаалаар Завхан аймгаас 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдаж, хилийн цэргийн ........... дугаар ангид алба хааж, мөн УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ............дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь ......... архивын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн .......... тоот лавлагаа, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн .............дугаартай цэргийн батлах зэрэг бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Харин уг лавлагаа болон цэргийн батлахад түүнийг ......... гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон ........... архивын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ..........тоот лавлагаа, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн .......... дугаартай цэргийн батлах зэрэг баримтаар тогтоогджээ.
.......... иргэний үнэмлэхний төрсөн он, сар болон төрсний бүртгэлийн лавлагааны төрсөн он, сар нь 1987 оны 10 дугаар сарын 16-нд олгосон цэргийн батлахад бичигдсэн төрсөн, он, сартай тохирч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үнэн зөв гэж үнэлж дээрх ......... гэж бичигдсэн ........... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ......... мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ........... нь 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл, мөн 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..... сумын ......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ........ тоот лавлагаа, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын Завхан аймгийн ......... нэгдлийн 70-р дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөн Завхан аймгийн У........ 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ......... нэгдэлд хоньчин, 1990 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох болон ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ...... өгсөн мэдүүлгийн: Миний мэдэхийн л ...........гэж их дууддаг байсан, автайгаа мал маллаж байгаад 1987 онд цэрэгт яваад ирээд аавтайгаа л мал маллаж байсан. ... эхээс хоёулаа дүүг нь ...... гэдэг. ... ......... гэдэг айлд ..........нараас өөр хүүхэд төрж байгаагүй, ...........гэж их дууддаг байсан яагаад ...... болсныг нь сайн мэдэхгүй байна. ... ./........./ цэрэгт татагдаад удаагүй тархи толгойндоо гэмтэл аваад ирсэн. Ирээд аав, ээжтэйгээ Завхан аймгийн ........ сумын У........ нэгдэлд малаа л маллаж байсан... гэх хэсэг,
гэрч ......ийн өгсөн мэдүүлгийн: ...1988 онд цэрэгт татагдаад удаагүй тархи толгойны гэмтэл авсан гээд цэргээс ирсэн. Цэргээс ирсэнээс хойш бол шувт аав, ээжийнхээ хамт Завхан аймгийн ....... сумын ........... нэгдлийн ....... бригадад мал малласан. Бог голдуу мал малладаг байсан. ... ..... эхээс хоёулаа, ........... гэж дууддаг байсан. ...яагаад тэгж дууддаг байсныг мэдэхгүй. ....... гэж дуудаг байсныг л мэдэж байна... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
..........т анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүнийг ........ гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, .........ийн төрсөн он хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн онтой тохирч байх тул нэхэмжлэгчийн дээрх шүүхэд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч .......... гэсэн нэрээр 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн Завхан аймгийн Ц........... сумын ........нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн Завхан аймгийн ......... сумын ........ нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ........... овогт ............ мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгоход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ........ дугаартай ............ гэж бичигдсэн цэргийн батлах, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ........ гэж бичигдсэн Завхан аймгийн ............умын ........ нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1988 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ............ гэж бичигдсэн Завхан аймгийн...........сумын ......... нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ........ овогт ....... мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт ............йг 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл, мөн 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ........... нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ