Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2015/00288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *****************ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 04 сарын 29ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч **************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 оноос 1978 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд илгээлтээ гарч, 1981 оноос 1982 он хүртэл Эрчим хүчний үйлдвэрт машинстаар,1984 оноос1985 он, 1990 оноос 1994 он хүртэл Эрчим хүчний үйлдвэрт машинист, 1990 оноос 1994 оныг дуустал нийтийн аж ахуйн үйлчилгээ нэгдэх үед ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баатар 1981 оны 9 сараас 1982 оны 04 сарыг дуустал Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт туслах машинстаар, 1984 оноос 1985 оныг дуустал Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын машинстаар, 1990 оноос 1994 оныг дуустал Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинстаар ажиллаж байсан. ************* нь өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул нотлох баримтуудыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 03 сарын 23-ны өдрийн 118 дугаар лавлагаа, Эрчим хүчний үйлдвэрийн ажилтны үнэмлэхний хуулбар, тус аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1982 оны 04 сарын 22-ны өдрийн 28, тус аймгийн НААҮГ-ын даргын 1984 оны 09 сарын 28-ны өдрийн 195, 1986 оны 12 сарын 16-ны өдрийн 287 дугаар тушаалын хуулбар, 1985 оны баярын бичгийн хуулбар, цэргийн батлахны хуулбар, 1990 оны 12 сарын 21-ний өдрийн Vlll таван жилийн гавшгайн цол тэмдгийн үнэмлэх, гэрч ********************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ************* нь 1981 оны 09 сарын 29-ний өдрөөс 1982 оны 04 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт туслах машинстаар, 1984 оны 09 сарын 28-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын машинстаар, 1990 оны 05 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинстаар тус тус ажиллаж байсан байна.

Тус аймгийн архивын тасгийн 2013 оны 03 сарын 23-ны өдрийн 118 дугаар лавлагаа, Эрчим хүчний үйлдвэрийн ажилтны үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1982 оны 04 сарын 22-ны өдрийн 28, 1990 оны 05 сарын 28-ны өдрийн 34, 1995 оны 06 сарын 29-ний өдрийн 56 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний 1984 оны 09 сарын 28-ны өдрийн 195, 1986 оны 12 сарын 16-ны өдрийн 287 дугаар тушаалын хуулбар, 1985 оны баярын бичгийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, 1990 оны 12 сарын 21-ний өдрийн Vlll таван жилийн гавшгайн цол тэмдгийн үнэмлэх, гэрч Н.Олонбаяр, Ц.Төмөрчөдөр нарын ...Д.Баатар 1981 оны 09 сарын 29-ний өдрөөс 1982 оны 4 сар дуустал Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд машинстаар ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар түүний ажилласан байдал нотлогдож байна.

 Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч 1978 оны 01 сарын 17-ны өдөр цэргийн албанд татагдаж, Батлан Хамгаалах Яамны сайдын 1981 оны 06 сарын 09-ний өдрийн тушаалаар цэргийн албанаас халагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***********************ын 1981 оны 09 сарын 29-ний өдрөөс 1982 оны 04 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт туслах машинстаар,

1984 оны 09 сарын 28-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын машинстаар,

1990 оны 05 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ